Christian Dior, Givenchy брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэнэ
Гар ариутгагч үйлдвэрлэж эрүүл мэндийн байгууллагуудад үнэгүй тараана
Louis Vuitton, Christian Dior, Givenchy брэндүүдийг эзэмшдэг LVMH групп зарим сүрчгийн үйлдвэртээ гар ариутгагч үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад үнэгүй тараах болсноо зарлалаа. Тодруулбал Guerlain, Dior болон Givenchy брэндүүдийн үнэртнийг үйлдвэрлэдэг гурван үйлдвэрт зөвхөн гар ариутгагч үйлдвэрлэхээр болсон ба нийт 12 тонн устөрөгчийн спирт гаргаж авахаар төлөвлөжээ. Түүнчлэн COVID-19 вирусын дэгдэлтийн улмаас спирт агуулсан ариутгагч бодисын хомсдол дэлхий дахинаа тулгараад байгаа бөгөөд уг асуудалтай тэмцэхэд хувь нэмэр оруулна гэдгээ LVMH групп мэдэгдсэн юм.
Эргэн сануулахад эрүүл мэндийн байгууллагууд вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол гараа дор хаяж 20 секунд угаах гэдгийг сануулсаар байгаа бол гар ариутгагчийн хувьд 60 хувиас багагүй спиртийн агууламжтай байх хэрэгтэйг онцолсон билээ.