Хайх

Дэлхийн иргэд өдөр бүр дунджаар 330 ширхэг бичил хуванцар залгидаг

Дэлхийн иргэд өдөр бүр дунджаар 330 ширхэг бичил хуванцар залгидаг

Шинэ судалгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Эрдэмтэд түүхэндээ анх удаа хүн биедээ хэр их хэмжээний бичил хуванцар шингээдгийг олж тогтоожээ. Тодруулбал Канадын Викториягийн их сургууль болон Хакай институт хамтран энэ талаар судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь дэлхийн иргэн бүр өдөрт дунджаар 330 ширхэг бичил хуванцар залгидаг болох нь батлагджээ. Эдгээр бичил ширхгүүд нь усны хуванцар сав, баглаа боодол, хувцаснаас гарч ус, хоол, агаараар дамжин хүний биед шингэдэг байна.

"Бидний хуванцрын хэрэглээ хэрээс хэтэрлээ. Хүмүүс хуванцар интерьертэй машиндаа сууж, хоорондоо хуванцраар хийсэн төхөөрөмжөөр харилцаж, хуванцар хувцас өмсдөг. Та магадгүй өнөөдөр өглөө ч хуванцар аяганаас кофегоо уусан байх. Бид синтетик материалын хэрэглээгээ дахин дүгнэж үзэх хэрэгтэй" хэмээн судлаач Киран Кокс хэлжээ.

Түүнчлэн судалгааны үр дүнд хуванцар савнаас цэвэр ус уудаг хүмүүс жилд дунджаар 100,000 ширхэг бичил хуванцар залгидаг бол цоргоноос ус уудаг хүмүүс жилд ойролцоогоор 5,000 ширхэг бичил хуванцар залгидаг аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх