Хайх

Дэлхийтэй адил агаар мандалтай гараг олдлоо

Дэлхийтэй адил агаар мандалтай гараг олдлоо

Анх удаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Эрдэмтэд анх удаа дэлхийтэй төстэй атмосфертой гараг олдсон тухай мэдэгдлээ

BBC агентлагийн уламжилж буйгаар биднээс 39 гэрлийн жилийн зайд орших GJ 1132b нэртэй гараг Дэлхийтэй тун төстэй агаар мандалтай байгааг эрдэмтэд тогтоожээ. Манай Дэлхийгээс 1,4 дахин том хэмжээтэй энэхүү гарагийг бүрхсэн зузаан хийн давхарга байгаа бөгөөд эрдэмтэд үүнийг ус юм уу метан, эсвэл энэ хоёрын холимог байх магадлалтай гэж таамаглаж байна.

Нарны аймгийн ойролцоо дэлхийтэй адил уур амьсгал, бүтэцтэй гараг хайж олох нь эрдэмтдийн хувьд нэн сонирхолтой эрэлд тооцогддог. Гэвч GJ 1132b гараг нь агаар мандалтай байх магадлалтай ч хүн амьдрахад тохиромжгүй буюу 370 хэмийн халуун гараг юм байна. Кийлийн их сургуулийн эрдэмтэн доктор Жон Соутворт энэ талаар тодруулж хэлэхдээ, "Миний олж судалснаар дэлхийн амьдрал 120 хэмийн халууныг тэсвэрлэх боломжтой бөгөөд амьд организмд түүнээс сэрүүн орчин байх хэрэгтэй" гэсэн байна. Энэ судалгааг гарсны дараа "Хэрэв өнөөдөр технологи сансараас агаар мандал нээн илрүүлж чадаж байгаа бол бид ойрхи ирээдүйд Дэлхийтэй адил гарагийг олж чадна гэсэн үг" гэж Грийнвич дэх Эзэн хааны одон орны оргилын судлаач Марек Кукула сэтгэгдлээ хуваалцжээ. 

Эрдэмтэд GJ 1132b гарагийг 2015 онд Чили улсад байрладаг Европын Одон орон судлалын аварга телескопоор илрүүлсэн юм. 

 

цааш үзэх