Хайх

Эмэгтэй хүнд өгөх шилдэг шинэ жилийн бэлэгнүүд

Эмэгтэй хүнд өгөх шилдэг шинэ жилийн бэлэгнүүд

Түүнд гарцаагүй таалагдана

Text: Ө.Тодгэрэл


Хайрт ээж, эхнэр, найз бүсгүй, эгч, дүү эсвэл найздаа шинэ жилийн бэлэг хайж байна уу? Энэ жил түүнд онцгой зүйл өгч, багахан ч болов уу аз жаргал бэлэглэхийг бид санал болгож байна

Шинэ жилийн баяр бол оны хамгийн гайхамшигтай, ид шидийн үе гэдэгтэй маргах хүн олдохгүй байх. Гэхдээ үнэнийг хэлэхэд энэ нь мөн заримдаа стресс ихтэй өдөр хоногууд байдгийг нуух юу билээ. Гэр бүлийн цугларалтууд, найз нөхөд ба ажлын хамт олны үдэшлэгүүд ар, араасаа болох энэ үед та ойр дотны хүмүүстээ зориулан бэлэг цуглуулах хүндхэн үүрэг даалгавар биелүүлэх шаардлагатай болдог. Зүгээр ч нэг энгийн бэлэг биш, харин хүлээн авах хүндээ гарцаагүй таалагдах, сэтгэлийг нь хөдөлгөх, төгс бэлэг олно гэдэг амаргүй ажил шүү. Тэр тусмаа эмэгтэй хүний сэтгэлд хүрэх бэлэг сонгоно гэдэг бүр ч хэцүү даалгавар юм. Гэхдээ санаа бүү зовоорой. Бид таны ажлыг хөнгөвчилж, эмэгтэй бүрийн дуртай, мөнхийн сонгодог Burberry брэндийн Улаанбаатар дахь салбараас хамгийн шилдэг бэлгүүдийг сонголоо.

Цүнх

Загварлаг эмэгтэйн хувьд цүнх бол хамгийн үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйл юм. Дизайнерын сайн чанартай цүнх түүний хувьд шинэ жилийн шилдэг бэлэг болно. Burberry загварын ордонд, ээж, эгч, дүү, хайрт бүсгүй эсвэл найзад тань тохирох төрөл бүрийн цүнхнүүд бий. Бэлгээ сонгохдоо хүлээн авах хүнд тань ямар төрлийн цүнх хэрэгтэй байгааг сайтар эргэцүүлэн бодоорой. Хэрвээ түүнд өдөр тутмын, сонгодог, бүх хувцаслалт дээр зохицох цүнх хэрэгтэй бол барихад эвтэйхэн дундаж хэмжээтэй, хар өнгийн, шар хадаасан чимэглэлтэй, хэзээ ч моодноос гарахгүй "Banner Bag" цүнхийг бэлэглээрэй. Харин илүү өвөрмөц бас гоёмсог дизайнтай цүнхэнд дуртай эмэгтэйд сарнайн хээтэй эсвэл алтан өнгөтэй "Buckle Tote", олон төрлийн материал ба хээнээс бүрдсэн "Buckle Bag" загварууд гарцаагүй таалагдана. Олон жилийн түүхтэй, нэр хүндтэй брэндүүдийн цүнхнүүд хэзээ ч үнээ алддаггүй, зарим тохиолдолд бүр жил ирэх тусам илүү үнэ цэнэтэй болдог тул энэ нь их ухаалаг хөрөнгө оруулалт юм шүү.

Түрийвч

Хүлээн авах хүндээ баяр баясгалан авчрах бас нэгэн бэлэг бол түрийвч юм. Энэ бол хэзээ ч буруу сонголт болохгүй, хамгийн аюулгүй шийдэл. Хаанаас ч харсан танигдах Burberry ордны алдарт дөрвөлжин хээтэй түрийвчнүүд дээд зэргийн чанар ба сонгодог загварынхаа ачаар олон арван жилийн турш ашиглагдах болно. Олон тасалгаатай, алтан хадаасан чимэглэлтэй урт арьсан түрийвч эсвэл өхөөрдөм зүрхэн хээтэй жижиг дөрвөлжин түрийвч энэ жилийн хамгийн алдартай, эрэлт ихтэй загваруудаар тодорсон байгаа.

Ороолт

Хүйтний улиралд хамгийн тохиромжтой, сонгоход хялбар атлаа хүн бүрт таалагддаг бэлгүүдийн нэг бол яах аргагүй ороолт юм. Хэмжээг нь тааруулах талаар санаа зовох шаардлагагүй, хүлээн авах хүнээ дулаахан байлгаж, загварлаг харагдуулах энэхүү бэлгийг илүү онцгой болгохын тулд бүсгүй бүрийн мөрөөддөг Burberry брэндээс сонголт хийх нь хамгийн оновчтой шийдэл юм. Цэвэр ноолуураар хийсэн, дөрвөлжин хээ болон зүрхэн дүрсээр чимэглэгдсэн уг ороолт нь торгомсог бүтэцтэй тул ямар ч хувцаслалт дээр сайхан зохицно. Энэ бэлгийг хүлээн авсан хүн таны гаргасан хичээл зүтгэл ба сэтгэлийг тэр даруйд үнэлэх болно.

Цүнхний зүүлт

Энэ намар-өвөл улирлын хамгийн тренди аксесуар болох цүнхний зүүлт нь дэлхийн томоохон дизайнерууд болон загварлаг бүсгүйчүүдийг байлдан дагуулж байна. Энгийн цүнхийг хормын зуур илүү чамин, өвөрмөц бас онцгой болгох "жижгэрүүлсэн цүнх" хэлбэрийн зүүлт нь ямар ч эмэгтэйн зүрхийг хайлуулна гэдэгт бид итгэлтэй байна. Энэ нь мөн зүгээр ч нэг чимэглэл биш, харин дотроо карт, зоос, уруулын будаг гэх зэрэг жижиг зүйлс багтаах зайтай ашигтай аксесуар юм.

 

Burberry Mongolia
Утас: 77445555, 77448888 Хаяг: Сентрал Тауэр 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх