Хайх

Энэ долоо хоногийн онцлох аппууд

Энэ долоо хоногийн онцлох аппууд

iOS-

Text: Buro.Mongolia


Ихэнх хүмүүс, тэр дундаа залуучууд утсаараа ажлаа амжуулж, мэдээлэл дамжуулж, чөлөөт цагаа гар утастайгаа өнгөрөөдөг болоод удаж байгаа. Тэгвэл бид сүүлийн үеийн хамгийн шинэлэг, шилдэг, хэрэгтэй гэсэн төрөл, төрлийн аппуудаас сонгон хүргэж байна

Фитнесс, эрүүл мэнд
Moves

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 1)

Moves нь хөдөлгөөний өдрийн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл таны алхам бүрийг автоматаар тооцоолж гаргана. Тэр ч бүү хэл, зөвхөн алхам төдийгүй, гүйлт, дугуй унах зэрэг хөдөлгөөний зайг хүртэл хэмждэг. Мөн таны хөдөлгөөнгүй суусан хугацааг бас тоолдог бөгөөд хийсэн хөдөлгөөнөөс тань улбаалж шатаасан илчлэгийг тань дэлгэцэнд үзүүлнэ. Харин та зөвхөн гар утсаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Энэхүү апп нь танд өөрийн шатаасан илчлэг болон дасгал хөдөлгөөнийг хянаж, жин хасахад тань тус болно. Татаж авах


Хоол, унд
Vivino Wine Scanner

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 2)

Энэхүү апп дарсанд дурлагсдад маш их таалагдах болно. Учир нь авах гэж буй дарсныхаа шошгыг нь аппаараа уншуулаад л хэрэгтэй бүх мэдээллээ авах боломжтой. Жишээлбэл, тухайн дарсны үнэ, үйлдвэрлэсэн огноо, гарал үүсэл, үнэлгээ, зөвлөгөө, хэлэлцүүлэг, дарстай зохицох хоол зэрэг бүхий л хэрэгтэй мэдээллийг танд өгнө. Мөн танд дарсны сонголт хийхэд тань тусалж, ойролцоо орших шилдэг дарсны дэлгүүрүүдийг хэлж өгнө. Үүнээс гадна, уусан дарснуудаа аппдаа бүртгүүлээд байвал, дараа нь зөвхөн таны дур сонирхолд нийцсэн дарснуудаас санал болгодог. Тиймээс арван сая гишүүнтэй дарсанд дурлагчдын нийгэмлэгт элсээрэй. Татаж авах

 

Гэрэл зураг
Adobe Photoshop Lightroom

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 3)

Утас эсвэл таблетаараа яг л мэргэжлийн мэт зураг авцгаая. Adobe Photoshop компаний боловсруулсан энэхүү апп нь мэргэжлийн түвшний чанартай зурагнууд бүтээхэд тань тусална. Нийт 40 өөр төрлийн загвараас сонгож болох бөгөөд зурагны өнгө, дүрсийг засч, тодруулдаг. Түүнчлэн, Photoshop Fix гэх мэт Adobe-ын өөр аппуудтай холбогдож зургаа тодруулж, засах боломжтой. Татаж авах

 

Бүтээмж
Unroll.Me

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 4)

Таны цахим шууданд хэрэгтэй хэрэггүй олон төрлийн захиа ирсээр л байна уу? Огтхон ч хүсээгүй сурталчилгаа болон зарууд олон зуугаараа ирж залхаагаад байна уу? Тэгвэл бид таны цахим шууданг "цэвэрлэхэд" тань туслах Unroll.Me аппыг санал болгож байна. Энэхүү аппыг татсанаар та хүсээгүй захиануудаасаа ангижрах бөгөөд ирээдүйд танд тухайн хаягаас дахин шуудан ирэхгүй. Үүнээс гадна, өөрт ирж буй цахим шуудангуудыг өөрийн хүссэнээр зохицуулах боломжтой. Ингэснээр та цахим шуудангаа цэгцэлж цаг алдалгүй, өөр хүссэн зүйлдээ цаг гаргах боломжтой боллоо. Татаж авах

 

Тоглоом

Dragon Hills

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 5)

Гүнж болгон ханхүү ирж өөрийг нь аврахыг хүлээдэг гэж үү? Үгүй шүү. Энэ удаад лав тийм биш. Өшөө авахаар аймшигт луун дээр суун, замдаа тааралдсан бүхнийг устгах гүнжийн дүрд хувираарай. Dragon Hills тоглоомыг татсанаар шинэ газар нутаг нээж, баатруудыг ялж, шинэ цайзуудыг эзлэн авах зэргээр цагийг зугаатай өнгөрөөх болно. Үүнээс гадна, тоглоомд зэвсэг, хуягаа шинэчлэх, хүч чадлаа нэмэх зэрэг олон сонголтууд байгаа. Долоо хоногийн үнэгүй аппаар шалгарсан байгаа тул, амжаад татаад аваарай. Татаж авах

 

Хүүхдэд зориулсан
Learning Videos by StoryBots

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 6)

StoryBots нь цуврал богино хэмжээний хөгжмийн видеонууд бүхий апп юм. Энэхүү аппыг татсанаар таны хүүхэд хөгжилтэй аргаар маш их зүйлд суралцана. Апп дотроо амьтад, үсэг, тоо, сансар огторгуй, хэлбэр дүрс гэх мэт олон талын мэдлэг олгох сэдвүүдтэй тул таны хүүхдэд заавал таалагдана. Мөн сард хамгийн багадаа гурван шинэ видео гардаг тул үзсээр байгаад уйдна гэж санаа зовох хэрэггүй. Үүнээс гадна, StoryBots нь "Parent's Choice Awards", "Family Choice awards" зэрэг олон шагналуудыг хүртсэн юм. Харин хүүхэддээ өдөрт маш бага цагаар л үзүүлэх ээ мартав аа. Татаж авах

 

Загвар
Vogue Runway

Энэ долоо хоногийн онцлох аппууд (фото 7)

Энэхүү аппыг татсанаар танд дэлхийн загарын шоунуудын эхний эгнээнд сууж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Нью-Йорк, Лондон, Милан, Парис зэрэг хотуудад зохиогдож байгаа шоунаас кутюр, ready-to-wear, аялалын, эрэгтэй хувцасны, хавар, зуны зэрэг төрөл бүрийн цуглуулгуудыг танд шуурхай хүргэх болно. Vogue Runway-санд дэлхий даяар зохиогдсон 12,000 гаруй загварын шоу багтаж байгаагаас гадна, архивт нь 2000-аад оноос эхлэн зохиогдсон загварын шоуны нэг сая гаруй зураг байршиж байгаа юм. Мөн хэрэв та тухайн загварын шоуны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дэлхийд алдартай редакорууд болон шүүмжлэгчдийн дүгнэлтийг унших боломжтой. Татаж авах

 

цааш үзэх