Хайх

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд

Урам зориг, тав тух өгөх интерьер шийдлүүдээс санаа аваарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Гэрээсээ ажиллах нь цаг хугацаа болон эрч хүчийг хэмнэх давуу талтай ч үүнтэй зэрэгцээд элдэв зүйлсэд ч сатаарч, ажлын бүтээмж бууруулах сул талтай байдаг. Сайн мэдээ нь төдийлөн их хүчин чармайлт гаргахгүй ажлын орчны интерьер заслаа бага зэрэг өөрчлөхөд л илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой юм. Та доорх шийдлүүдээс санаа авч, гэрийн оффисоо илүү тухтай, эмх цэгцтэй болгоорой.

Зай хэмнэдэг ширээ сонгох


Хэрвээ та зай, талбай багатай, давчуу газар ажлаа хийдэг бол хананд тогтоодог, овор багатай ширээ (floating desk) сонгосноор илүү минимал, цэлгэр уур амьсгал оруулах боломжтой.

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 1)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 2)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 3)

Дулаан уур амьсгал бүрдүүлэх, модон тавилга ашиглах


Байгалийн, модон дизайнтай эсвэл дулаан өнгийн тавилга сонгон гэрээ тохижуулах нь мөн талбайг илүү зайтай, сэлүүхэн харагдуулдаг давуу талтай.

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 4)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 5)

Хоолны ширээг ажлын орон зай болгон хувиргах


Хэрвээ ажлын хэсэг байхгүй, тусгайлан бэлдсэн оффисын өрөөгүй бол хоолны ширээгээ цэгцэлж, илүү дутуу бүх эд зүйлсийг холдуулан минимал орчин бүрдүүлэн ажлын орон зай болгон хувиргаж болно.

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 6)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 7)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 8)

Байгалийн гэрэлтэй ойр байх


Ажиллах хэсгээ цонхны дэргэд, байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрдэг зайд зохион байгуулснаар залхуурч, нойрмоглохоос сэргийлнэ. Үүнийг дагаад таны ажлын бүтээмж ч эрс дээшилнэ.

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 9)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 10)

Тав тух бүрдүүлэх


Хивс, хивсэнцэр, зөөлөн дэр зэрэг аксесуарууд нь ая тух нэмж, нүдэнд дулаахан, тав тухтай орчин бүрдүүлэх ид шидтэй.

Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 11)
Гэрийн оффис ямар байх хэрэгтэй вэ: Ажлын бүтээмж нэмэгдүүлэх интерьер санаанууд (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх