Giveaway Gift 1: KARL LAGERFELD брэндийн тансаг аксесуарууд
Эмэгтэй бүрд зайлшгүй хэрэгтэй загварууд
Зөвхөн чанартай, шилдэг брэндүүдийн, тансаг бэлгүүдээс бүрддэг BURO. Luxury Giveaway эхэллээ. Бид энэ удаад нийт 10 хоногийн турш таван супер бэлгийн эзнийг тодруулах ба хамгийн эхний өдрийн Giveaway-дээ зориулан KARL LAGERFELD брэндийн 2,050,000₮ үнийн дүн бүхий цүнх, хэтэвч болон малгайн багцыг бэлэг болгож байна.
Загварын ертөнцийн домогт дизайнер Карл Лагерфельд чанартай бүтээгдэхүүнийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор 1984 онд нэрийн KARL LAGERFELD брэндээ Франц улсад үүсгэн байгуулсан байдаг. Өдгөө тус брэнд нь эрэгтэй, эмэгтэй ready-to-wear хувцас, цүнх, гутал, аксесуар урлаад зогсохгүй бага насны хүүхдийн маш олон төрлийн бүтээгдэхүүнийг ч хүртэл санал болгодог билээ. Харин Монголд KARL LAGERFELD брэндийг Шангри-ла Моллын нэгдүгээр давхарт байрлах Melange дэлгүүр албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.
Сонгодог монограм принт бүхий IKONIK цүнх, хэтэвч болон малгай
Цүнх гэдэг таны хэрэгцээт зүйлсийг багтаагаад зогсохгүй аливаа хувцаслалтыг илүү тодотгож өгөх чухал үүргийг давхар гүйцэтгэж байдаг. Тэгвэл KARL LAGERFELD брэндийн санал болгож буй tote bag нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой, арчлахад хялбар, чанартай арьсан материалаар хийгдсэн, эдэлгээ урттай бүтээгдэхүүн юм.
Харин чамин оосор бүхий энэхүү хэтэвчийг та өдөр тутамд хэрэглэхээс гадна баяр ёслолын үед аксесуар маягаар ашиглаж болох юм.
Мөн хэзээ ч моданаас гарахгүй аксесуаруудын нэг бол саравчтай малгай. KARL LAGERFELD брэндийн сонирхолтой принт болон өнгөний хослолоос бүрдсэн энэхүү саравчтай малгай нь танд загварлаг төрх бүрдүүлэхэд туслах болно.
Ахин давтагдашгүй загваруудыг урладаг KARL LAGERFELD брэндийн талаар
KARL LAGERFELD загварын ордон нь парисын тансаг хэв маягийг рок шик төрхтэй хослуулан контемпорари загварын цуглуулгууд гаргадгаараа алдартай. Энэхүү брэндийн гол зорилт нь шинэ үеийн тансаг зэрэглэлийн брэндийг бүтээж, чанартай бүтээгдэхүүнийг хамгийн боломжит үнээр олон нийтэд хүргэхэд оршдог юм. Тэд сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй, хүйсийн ялгаагүй загварууд дээр анхаарч байгаа бөгөөд өнгөрсөн жил л гэхэд кактуснаас гаргаж авсан арьсаар хийсэн цүнхээ танилцуулсан билээ.
Ташрамд дурдахад 2023 оны тавдугаар сарын 1-нд зохион байгуулагдах Met Gala үдэшлэг "Карл Лагерфельд: Гоо үзэсгэлэнгийн урсгал" сэдэв дор зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна.
KARL LAGERFELD
Хаяг: Шангри-ла Молл, 1-р давхарт
Утас: 7709 2213
Facebook: Melange
Instagram: @melange.mn