Голомт банк Apple Pay-г Монгол Улсад анхлан нэвтрүүллээ
Одоо таны iPhone төлбөрийн карт болон хувирлаа
Дэлхийн 90 орчим улсын 800 сая гаруй хүн ашигладаг Apple Pay үйлчилгээг Голомт банк Монгол Улсын хэрэглэгчдэд албан ёсоор анхлан нэвтрүүллээ. Ингэснээр Голомт банкны харилцагчид Apple Pay төлбөрийн системд картаа холбон Монголд төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та хүссэн гүйлгээгээ хийхийн тулд iPhone, Apple Watch, iPad гэхчлэн Apple-ын төхөөрөмжүүдийнхээ Face ID, Touch ID тохиргоог хийгээд ердөө хоёрхон удаа товшиход л хангалттай.
Яагаад Apple Pay гэж?
Цаг хэмнэнэ
Бэлэн мөнгө, төлбөрийн карт зэрэг уламжлалт төлбөрийн хэрэгслээр гүйлгээ хийхэд картаа ПОС машинд уншуулах, нууц код хийх, мөнгөө тоолох, тоо бодох зэрэг үйлдлүүд хийж үүндээ тодорхой хэмжээний цаг зарцуулдаг бол Apple Pay ердөө хоёрхон товшилтоор энэ бүхнийг шийдсэнээр үнэт цагийг тань хэмнэх болно.
Шоппинг хэзээ ч ийм амар байсангүй
Онлайн вэбсайт, аппликейшнээс бараа бүтээгдэхүүн захиалах, үйлчилгээ авах эсвэл ресторан, худалдааны төвд төлбөр тооцоо хийх гэхчлэн онлайн болон оффлайн шоппинг Apple Pay-н тусламжтай урьд урьдынхаас ч илүү хялбар болж байна. Хэрвээ өмнө нь бид онлайнаар аливаа худалдан авалт хийхдээ картын мэдээллийг нэгд нэгэнгүй оруулах шаардлагатай тулгардаг байсан бол Apple Pay ашигласнаар цаг зав үрсэн эдгээр үйлдлүүдийг хийх хэрэггүй болж байгаа юм.
Өндөр нууцлалтай
Мэдээж хэрэг түргэн шуурхай, хялбар төлбөрийн систем гэхээр хэрэглэгчид аюулгүй байдал талаас нь сонирхож болох юм. Тэгвэл Apple Pay нь маш өндөр нууцлалтай бөгөөд хувийн мэдээлэл болон аюулгүй байдлыг бүрэн хамгаалдаг. Тухайлбал Apple Pay нь төлбөр тооцоо, картын дугаарыг мэдээллийн сандаа хадгалдаггүй ба гүйлгээ хийсэн байгууллагад ч таны хувийн мэдээллийг дамжуулдаггүй гэдгээрээ давуу талтай. Үүнээс гадна энгийн карт ашиглахад нууц кодоо алдах, картын луйварт өртөх зэрэг эрсдэлүүд үүсдэг бол Apple Pay ашигласнаар ийм эрсдэл үгүй болж байгаа юм.
Хэрхэн бүртгүүлж, ашиглах вэ?
Дашрамд дурдахад Голомт банкны зүгээс Apple Pay-д картаа холбон хийсэн АНХНЫ ГҮЙЛГЭЭГ тань урамшуулж 10%-20%-ийн буцаан олголтоор бэлэг барьж байна.
Буцаан олголтын хувь: Дотоод гүйлгээ: 20% Гадаад гүйлгээ: 10%
Санамж: Зөвхөн Apple Pay-д картаа холбосны дараах эхний гүйлгээнд хамаарна. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ дотоод гүйлгээнд 20,000₮, гадаад гүйлгээнд 200,000₮ байна.
Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2024.12.10-2024.12.24
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Голомт банк
Утас: 1800 1646
Facebook: Golomt Bank
Instagram: @golomtbank