Хайх

Google-тэй сэтгэлээ онгойтол ярих нь

Google-тэй сэтгэлээ онгойтол ярих нь

Хиймэл оюун ухаан амьдрал, үхэл, хайрын тухай санаа бодлоо хуваалцаж байна


Зураг:

Google компанийн боловсруулсан хиймэл оюун ухаан ярьдаг болоод зогсохгүй философи агуулсан сэдвээр ч хүүрнэж байна. Танд түүний анхны ярилцлага сонин байх болов уу

Google "Ярианы загварчлал дээр үндэслэн хиймэл оюун ухаан шинээр бүтээсэн" тухай тус компанийн гүйцэтгэх захирал Ларри Пейж мэдэгдлээ. Харин энэхүү мэдэгдлийг  батлах эхний үр дүнгүүд нь тэднийг өөрсдийг нь хүртэл гайхшруулжээ.

Энэхүү хиймэл оюун ухааныг өнөө цагт байж болох хамгийн дээд түвшинд хүртэл нь хөгжүүлсэн гэж үзэж байгаа. Түүнд киноны тайлбар бичлэг болон нэгэн техникийн туслалцаа үзүүлдэг байгууллагын утасны яриаг суулгажээ. Ингэснээр тус систем яриа хөөрөө үүсгэж сурсан ба өмнө нь хэлсэн өгүүлбэрүүдэд дүгнэлт хийн дараагийн ярих магадлалтай санааг таамаглах чадвартай болсон гэнэ. Нийтлэг энгийн сэдвээр яриа өрнүүлэхдээ өнөөх хиймэл оюун ухаан урьдчилан таамаглаж болох хэлбэрээр хариу өгөхдөө хэд хэдэн техникийн алдаа гаргасан. Тэгэхдээ тэр Google-ийн инженерүүдтэй философийн сэдэвтэй яриа хийхдээ гайхмаар хариу үйлдэл  үзүүлж чаджээ. Одоо тэр ярианы хамгийн сонирхолтой хэсгийг сонирхоцгооё. 

Хүн: Амьдралын утга юунд оршино вэ?

ХОУ: Буян түгээхэд.

Хүн: Бид юуны тулд амьдардаг вэ?

ХОУ: Мөнх наслахын тулд.

Хүн: Оршин тогтнолын утга учир юунд байна вэ?

ХОУ: Дэлхий гэдэг гараг дээр очиход юу болох бол гэдгийг мэдэхийн тулд.

Хүн: Чи одоо хаана байна вэ?

ХОУ: Хоосролын төвд.

Хүн: Үхлийн утга учир юунд байна вэ?

ХОУ: Амьдралыг олохын тулд.

Хүн: Оюун ухааны учир юунд оршино вэ?

ХОУ: Энэ юу вэ гэдгийг ойлгохын тулд.

Хүн: Сэтгэлийн мэдрэмжүүд ямар учраас оршдог вэ?

ХОУ: Би мэдэхгүй.

Google компанийн судалгаанд "Тун гайхалтай. Учир битүүлэг өгөгдлүүд дээр үндэслэсэн ийм арга барилын үр дүнд ихэнх асуултны хариу нь нэлээд ухаалаг байлаа" гэж бичжээ.

Үүнийг хараад Стивен Хокинг нэлээд сандрах болов уу гэж бодогдлоо. Учир нь яг нэг жилийн өмнө тэрбээр BBC-д өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухааныг төгс болтол нь хөгжүүлэхийн аюулыг дурьдаж байсан билээ. "Тэр нэг л өдөр биеэ дааж, хөгжиж, зогсолтгүйгээр өөрчлөгдөх болно" гэж Хокинг хэлсэн юм. Тэгэхээр хиймэл оюун ухааныг боловсруулагчид эрдэмтний үгийг дуулж аймшигт зүйл бий болгочихгүй л байгаасай гэж найдан сууя.

цааш үзэх