IceBella: Эрүүл бөгөөд амттай зайрмаг бүтээгч
Гэртээ зайрмаг хийцгээе!
Эрүүл, амттай хоол болон янз бүрийн амтлагч хийх талаар блог хөтөлдөг Янив Коэн гэртээ хүссэн үедээ эрүүл аргаар зайрмаг хийж идэх төхөөрөмж бүтээжээ. Уг хэрэгсэл нь маш авсаархан, хэрэглэхэд хялбар, дуу чимээ гаргахгүйгээс гадна гоёмсог үзэмжтэй болсон байна.
IceBella-г бүтээхээс өмнө гэртээ зайрмаг хийж болох хоёр төрлийн арга байсан. Нэг нь том овортой, дуу чимээ ихтэй, өндөр үнэтэй төөхөрөмж худалдан авах. Эсвэл аяганд бэлтгэсэн зуурмагаа хийн хөлдөхийг нь хүлээж олон цаг болдог байсан. Харин одоо IceBella бүтээгдсэнээр дуртай амттангаа хялбар аргаар хамгийн гол нь эрүүл орцтойгоор хийж идэх боломжтой болох юм.
Янив Коэн бүтээгдэхүүнээ олон тоогоор гаргаж, худалдаалахын тулд Kickstarter сайт дээр хөрөнгө босгож байгаа бөгөөд одоогоор 10 мянга орчим доллар цугларчээ.