IKEA брэнд Виржил Аблотой хамтарч байна
"Democratic Design Days" арга хэмжээнд зориулж
Шведийн алдарт IKEA брэнд "Democratic Design Days" нэртэй арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд олон нийт брэндийн шинэ бүтээгдэхүүнүүд болон дизайн боловсруулах үйл явцтай танилцах боломжтой байна. Түүнчлэн Hypebeast вебсайтын мэдээллэснээр тус арга хэмжээний үеэр Off/White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло илтгэл танилцуулах гэнэ. "Democratic Design Days" арга хэмжээ нь зургаадугаар сарын 7-нд Шведийн хойд хэсэгт орших Эльмхульт хотод зохиогдох ба тус төслийн албан ёсны вебсайтаар шууд дамжуулалт хийгдэх болно.
Эргэн сануулахад Виржил Абло өнгөрсөн долоо хоногт феминист уран бүтээлч Женни Хольцертой хамтарч буйгаа зарласан юм. Тэдний хамтарсан цуглуулга зургаадугаар сарын 15-нд Pitti Uomo эрэгтэй загварын үзэсгэлэн дээр дэлгэгдэнэ.