Хайх

Instagram-д бичигдэх ёс зүйгүй сэтгэгдлүүдийг та тохиргоо хийн хязгаарлаж болох нь

Instagram-д бичигдэх ёс зүйгүй сэтгэгдлүүдийг та тохиргоо хийн хязгаарлаж болох нь

Хар жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram аппын хэрэглэгчид өөрийн хуудсанд ирсэн ёс зүйгүй үг болон сэтгэгдлийг түгжих боломжтой боллоо

Одооноос эхэлж та өөрийн Instagram хуудсандаа харахыг хүсэхгүй байгаа сэтгэгдлүүдийг хянах боломжтой боллоо. Instagram ёс зүйгүй, гутаан доромжилсон үгсийн жагсаалт гаргаж, ийм үгтэй сэтгэгдлүүдийг шууд түгждэг шинэ үйлдэл гаргасан тухай Instagram-ын үүсгэн байгуулагч Кевин Систром мэдэгджээ. Үүнийг ашиглахын тулд хэрэглэгч өөрөө ёс зүйгүй гэж бодсон үгсийн жагсаалтыг гаргаж, эсвэл Instagram-аас бэлдсэн үгсийн жагсаалтыг шууд ашиглаж болно.

Instagram-д бичигдэх ёс зүйгүй сэтгэгдлүүдийг та тохиргоо хийн хязгаарлаж болох нь (фото 1)

Өмнө нь энэхүү үйлчилгээг одууд ба томоохон компаниуд хэрэглэдэг байсан бол одоо Instagram-ын бүх хэрэглэгчид уг үйлдлийг ашиглах боломжтой болжээ. Үүний тулд Instagram хуудасныхаа тохиргооны сэтгэгдэл хэсэг рүү ороход л хангалттай. (Settings/Comments/Hide Inappropriate Comments)

цааш үзэх