Хайх

Instagram брэндүүдийн шинэ цуглуулга гарсан даруйд хэрэглэгчдэд мэдэгдэнэ

Instagram брэндүүдийн шинэ цуглуулга гарсан даруйд хэрэглэгчдэд мэдэгдэнэ

Одоогоор АНУ-д туршиж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ брэндүүдийн шинэ коллекцийг танилцуулагдахаас хэдэн хормын өмнө хэрэглэгчдэд мэдэгддэг шинэ үйлдлийг АНУ-д туршиж байна. Бүр тодруулбал хэрэглэгчид хайртай брэндийнхээ шинэ бараа бүтээгдэхүүн, цуглуулгыг худалдаанд гарахаас 15 минутын өмнө Instagram-аас сонордуулга хүлээн авах боломжтой юм. Одоогийн байдлаар энэ үйлдлийг нийт 20 брэндэд туршиж байгаа бөгөөд тэдгээр брэндүүдийн дунд Levi's, adidas зэрэг эрэлт өндөртэй компаниуд багтжээ.

Instagram брэндүүдийн шинэ цуглуулга гарсан даруйд хэрэглэгчдэд мэдэгдэнэ (фото 1)

Энэхүү шинэ үйлдлийн талаар "Гоо сайхны салбар асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед худалдан авагчид ч мөн брэндүүдийг хурдан хөдлөхийг хүлээдэг болсон. Insatgram-ын шинэ үйлдэл бидний дагагчдад хүссэн зүйлийг нь, тохиромжтой цагт нь өгөх боломж бүрдүүлж байна" хэмээн Anastasia Beverly Hills брэндийн ерөнхийлөгч Клаудия Соаре хэлжээ.

цааш үзэх