Хайх

Италийн нэгэн тосгон нүүж ирсэн хүн бүрт 2,000 евро төлнө

Италийн нэгэн тосгон нүүж ирсэн хүн бүрт 2,000 евро төлнө

Бормида

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Европод амьдрах хүсэлтэй хүмүүст сайхан боломж гарч ирж байна

Италийн Лигурия мужийн Бормида гэх жижиг тосгонд ердөө л 394 хүн оршин суудаг. Алслагдмал бүс нутагт оршдог уг тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2,000 еврогийн урамшуулал олгохоор төлөвлөжээ. Ингээд ч зогсохгүй Бормидад нүүж ирсэн хүмүүс сард 50-120 еврогоор байр түрээслэх боломжтой юм.

Тосгоны засаг дарга Дэниел Гальяно Бормидаг устаж үгүй болохоос нь өмнө аврах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Гальяно өөрийн Facebook хуудаснаа "Манай тосгон маш жижиг боловч их найрсаг шүү. Бид уулын өндөрлөг хэсэгт амьдардаг ч, манай тосгоноос далай холгүй оршдог. Мөн бид эрүүл амьдралын хэв маяг баримталж, цэнгэг агаараар амьсгалдаг" хэмээн бичсэн байна.

Гэхдээ одоогийн байдлаар түүний энэхүү гайхалтай төлөвлөгөө хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Юуны түрүүнд 2,000 еврогийн урамшуулал олгох уг төслийг нутгийн зөвлөл дэмжих шаардлагатай юм. Хэрэв бүх зүйл төлөвлөснөөр болвол оршин суух харьяалалаа Бормида руу шилжүүлсэн хүмүүс хоёр сарын дараа тосгон руу нүүн шилжиж, хямд үнэтэй байр түрээслэх эрхтэй болно. Харин мөнгөн урамшууллыг дараа жилээс эхлэн олгохыг Guardian сонин онцолж байна.

цааш үзэх