Хайх

Кара Делевинь дэлхийн эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой шинэ видео төсөл эхлүүллээ

Puma брэндтэй хамтарч

Text: Buro.Mongolia


Зураг:

Кара Делевинь Puma брэндтэй хамтарч #DoYou гэх дэлхийн эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой шинэ төсөл эхлүүлээд байна. Тэрээр энэхүү төслийн хүрээнд хийсэн цуврал видеонуудад Уганда, Канад, Америк зэрэг олон орны бүсгүйчүүдтэй харилцаж, урам зориг өгчээ.

Тус төслийн эхний ангиудад Кара ядуу гэр бүлээс гаралтай оюутнуудад зориулсан уран зохиолын дугуйланд явж, гадуурхлын эсрэг (anti-bullying) тэмцэгчтэй ярилцаж, хижаб өмссөн дасгалжуулагчаар боксын хичээл заалгаж буйгаар гарна.

Кара Делевинь Уганда улсад зочилсныхоо дараа энэхүү төслийг эхлүүлэх санааг олжээ. "Би тэнд олон бүсгүйчүүдийн түүхийг сонссон. Мөн тэдний хүчирхэг байдал намайг хамгийн ихээр гайхшруулсан. Тиймээс би тэдэнд өөрсдийнхөө түүхийг хуваалцах боломжтой шинэ тавцанг санаачилсан юм" гэж Кара ярьжээ.

цааш үзэх