Ховор үнэт эдлэлүүд, урлагийн бүтээлүүд Sotheby's дуудлага худалдаанд орно
Сайн үйлсийн төлөө
Энэ хавар Элмер Бобстын гэр бүлийн хувийн цуглуулгын эд зүйлс Sotheby's дуудлага худалдааны танхимд тавигдана. Цуглуулгад Клод Моне, Пьер Огюст Ренуар зэрэг агуу уран бүтээлчдийн уран бүтээлээс гадна Tiffany & Co. болон Van Cleef & Arpels орднуудын ховор үнэт эдлэлүүд багтжээ. Боловсрол, эрүүл мэндийн асуудалд их хэмжээний хандив өргөдөг байснаараа алдартай Бобстын гэр бүл үнэт эдлэл, ховор урлагийн бүтээлүүд цуглуулдаг байжээ. Дуудлага худалдаанд орох эд зүйлсийн дунд түүхэн дэх хамгийн алдартай үнэт эдлэлүүд болон нэн ховор титэм зэрэг зүйлс багтжээ. Тэр дундаа 1926 онд хийгдсэн Tiffany & Co.-гийн энгэрийн зүүлт үнэт эдлэл цуглуулагчдын анхаарлыг маш их татаж байгаа аж. Урьдчилсан үнэлгээгээр тус энгэрийн зүүлт 25-35 мянган доллар хүрнэ гэсэн таамагтай байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон бүх ашгийг буяны үйл ажиллагаанд хандивлахаар төлөвлөжээ.