Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар зул сарын баярт зориулсан гэр бүлийн зургаа танилцууллаа
Бас Шарлотта гүнж цэцэрлэгт орох болсныг зарласан байна
Өчигдөр Кенсингтоны ордны албан ёсны Instagram хуудаст Их Британийн хунтайж Уильям түүний гэргий Кейт Мидллтон нарын зул сарын баярын ил захидалд ашиглагдах гэр бүлийн хөрөг нийтлэгдлээ. Хааны гэр бүлийн гэрэл зурагчин Крис Жексоны авсан энэхүү төгс зурагт Кембрижийн гүн болон гүнгийн авхай нар өөрсдийн хүүхдүүд болох хунтайж Жорж (4 нас) ба Шарлотта гүнжтэй (2 нас) аз жаргалтайгаар инээмсэглэн зогссон харагдана. Мөн тэд энэ удаад улаан, цагаан зэрэг баярын уламжлалт өнгөнөөс татгалзаж, зөөлөн цэнхэр өнгийн хувцас өмсөн хосолжээ.
Түүнчлэн энэхүү зургийн тайлбарт Шарлотта гүнж 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Лондон хотын Willcocks нэртэй цэцэрлэгт элсэн орох болсныг мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ хүлээж байгаа билээ. Гэхдээ зул сарын баярт зориулсан тус гэр бүлийн зургийг хэсэг хугацааны өмнө авахуулсан тул гүнгийн авхай бие давхар байгаа гэдэг нь төдийлөн анзаарагдахгүй байгаа юм.