Хайх

Мадам Тюссогийн музей Меган Маркл ба хунтайж Харри нарын лааны тосон баримлыг нүүлгэн шилжүүллээ

Мадам Тюссогийн музей Меган Маркл ба хунтайж Харри нарын лааны тосон баримлыг нүүлгэн шилжүүллээ

Хатан хааны гэр бүлийн үзэсгэлэнгийн танхимаас хасагдлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондон хотод байрладаг алдарт Мадам Тюссогийн музей Сассексын гүн болон гүнгийн авхай нарын лааны тосон баримлыг Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдийн баримал дэлгэгддэг үзэсгэлэнгийн танхимаас нүүлгэн шилжүүлсэн байна. Тодруулбал хосууд өчигдөр хатан хааны гэр бүлээс хараат бус амьдарна гэсэн мэдэгдэл хийснээс болж тус музей ийм шийдвэр гаргажээ. Ингэснээр одоо тус танхимд хатан хаан II Элизабет, хунтайж Филипп, хунтайж Уильям ба түүний гэргий Кэтрин нарын лааны тосон баримал л үлдэж байгаа аж.

Мадам Тюссогийн музей Меган Маркл ба хунтайж Харри нарын лааны тосон баримлыг нүүлгэн шилжүүллээ (фото 1)

Мадам Тюссогийн музей "Бид тэдний хүслийг хүндэтгэх ёстой" хэмээн албан ёсны Twitter хуудастаа бичсэн байна. Гэхдээ хунтайж Харри ба Меган Маркл нарын лааны тосон баримал музейгээс бүр мөсөн алга болохгүй бөгөөд зүгээр л өөр хэсэгт дэлгэгдэх болно гэдгийг музейн захирал Стив Дэвис нэмж дурджээ.

Сонирхуулахад хосуудын хийсэн мэдэгдлийн дараа цахим ертөнцөд энэхүү үйл явдлыг "Мегзит" (Брекзитээс санаа аван) хэмээн нэрлээд байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх