Меган Марклын амьдарч байсан байшинг 1,8 сая ам.доллараар худалдана
Колонийн үеийн стильтэй байшин
Сассексын гүнгийн авхай Меган хунтайж Харритай гэрлэснийхээ дараахан Виндзорын цайзаас холгүй орших Фрогмор дахь байшинд амьдрах болсон билээ. Гэхдээ Меган Маркл Сассексын гүнгийн авхай болохоосоо өмнө Калифорнид амьдарч байсан юм.
Харин одоо 2011-2013 оны хооронд түүний амьдарч байсан байшинг зарахаар болжээ. Лос-Анжелес хотын Хэнкок цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах колонийн үеийн стильтэй уг байшин нь нийт 600 м2 талбайг эзэлж байгаа бөгөөд дотроо цэлгэр зочны өрөө, дөрвөн унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, гал тогоо болон хоолны танхимтай. Интерьер дизайны хувьд Меган Марклын нэрийн хуудас болсон зөөлөн цайвар өнгүүд давамгайлжээ (Түүний Торонто дахь байшингийн дотоод засал мөн л цагаан, саарал, крем өнгөтэй байсан юм).
Сассексын гүнгийн авхайн амьдарч байсан энэхүү хоёр давхар байшинг 1,8 сая ам.доллараар худалдаж авах боломжтой юм байна.