Хайх

Манай улс эмийн хог хаягдлыг ангилан хаях боломжтой боллоо

Манай улс эмийн хог хаягдлыг ангилан хаях боломжтой боллоо

Эмийн хаягдлыг ангилцгаая

Text: Buro.Mongolia


Швед, Канад, Англи, АНУ, Франц, Испани, Колумб гэх зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эмийн хог хаягдлыг тусад нь ангилж хаядаг үйлчилгээ нэвтэрсэн байдаг. Гэвч манай улсад энэ төрлийн хог хаягдлыг тусад нь ангилж хаях үйлчилгээ өнөөдрийг хүртэл байгаагүй билээ. Харин одоо The Asia Foundation болон Czech Caritas олон улсын байгууллагууд хамтран 3R (reduce, reuse, recycle) бичил төслийн хүрээнд Монголд эмийн хог хаягдлыг тусад нь ангилан хаях зорилготой "3%" нэртэй шинэ төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ахуйн нөхцөлд их хэмжээний эм бүрэн гүйцэд хэрэглэгдээгүй эсвэл хугацаа нь дууссан хадгалагдаж байдаг бөгөөд эмийн хог хаягдлыг 00-доо урсгах нь шууд бидний хэрэглэдэг усанд тархах нөхцөлийг үүсгэдэг. Мөн энгийн хог хаягдалтай хамт хогийн саванд хаях нь бага насны хүүхдүүд санаандгүйгээр авч хэрэглэх, нохой муур идэх зэрэг эрсдэлтэйгээс гадна мөн л хөрсөнд хаягдаж хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг байна.

Хэрэв гэрт тань хэрэглэдэггүй, хугацаа нь дууссан эм байгаа бол одооноос эхлэн шууд ариун цэврийн өрөөний суултуур луу урсгах эсвэл бусад хогтой хамт хогийн саванд хаяж, хөрс болон усаар дамжуулан хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр, Улаанбаатар хотын долоон өөр байршилд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад тусгайлан байршуулсан шилэн хоргонд аваачин хийх боломжтой боллоо. Ингэснээр эмийн хаягдал байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр, стандартын дагуу устгагдах юм.

Манай улс эмийн хог хаягдлыг ангилан хаях боломжтой боллоо (фото 1)

Манай улс эмийн хог хаягдлыг ангилан хаях боломжтой боллоо (фото 2)

Төслийн багтай холбогдох утас: 86117006
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх