Хайх

Марк Цукерберг ба Билл Гейтс нар хамтарч “ногоон” эрчим хүчийг дэмжих сан үүсгэлээ

“Ногоон” санаачлагад ногоон гэрэл өгье

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ бол “цэвэр” эрчим хүчний судалгаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн Билл Гейтсийн санаа юм. Тун удалгүй Цукерберг, Безос ба Жек Ма нар уг санааг дэмжиж, бүхэл бүтэн сан үүслээ

Reuters-ын мэдэгдэж буйгаар Билл Гейтс аль эртнээс "цэвэр" эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь ямар чухал ач холбогдолтой болохыг ярьдаг байсан аж. "Цэвэр" гэдэг нь байгаль орчинд хор нөлөөгүй ба нөхөн сэргээгддэг эх үүсвэр ашиглах эрчим хүч юм. Microsoft-ийн үүсгэн байгуулагч бөгөөд дэлхийн томоохон сайн үйлс түгээгчийн нэг тэрбээр энэ салбарын судалгааны ажилд зориулж хоёр тэрбум долларыг дараагийн таван жилийн турш хувааж хандивлах болсон билээ. Гейтсийн санаачлагыг Марк Цукерберг дэмжиж, түүнтэй хамтарч сан байгуулах болсноо өөрийн блогдоо зарласан байна. Энэхүү сан нь орчин үеийн эрчим хүч үйлдвэрлэлийн аргачлалыг өөрчлөх, шинэлэг санаа хайх үйлсэд хөрөнгө оруулах юм. Цукербергийн эхнэр Присцилла, Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, Alibaba-гийн удирдагч Жек Ма, Virgin Group-ийн Ричард Брэнсон болон бусад бизнесменууд шинээр үүсгэн байгуулагдаж буй санд нэгдэх гэнэ.

цааш үзэх