Мэрил Стрип 18 настай охидод зөвлөгөө өглөө
Бусдад ч мөн адил
Лондонгийн "Time Out" сэтгүүл Мэрил Стриптэй асуулт, хариултын богино ярилцлага өрнүүлжээ. Сэтгүүлчийн "Та 18 настнуудад зөвлөгөө өгөөч" гэсэн асуултад Мэрил дараах байдлаар хариуллаа. "Хэдэн кг жинтэй байгаадаа санаа зовон цагаа битгий үрээрэй. Амьдралын баяр баяслаас холдсон, үүнээс өөр тэнэг, уйтгартай, өөрийгөө эвдсэн арга зам үгүй" гэжээ.
Оскарын шагналт жүжигчний хэлсэн энэхүү хариултын утга учрыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бол түүний тоглосон "Suffragette" киноны нээлттэй давхацсан ярилцлагын анхных нь биш юм. "Хэн танд урам зориг өгдөг вэ?" гэсэн асуултад Мэрил Стрип товч бөгөөд тодорхойгоор "Пакистаны Малала Юсуфзай болон түүний ангийн хамт олон" хэмээн хариулжээ. Ярилцлагын бүрэн эхийг сэтгүүлийн сайтаас уншаарай.