Хайх

Монголчууд дэлхийн мисстэй болоход 3 хоног үлдлээ

Монголчууд дэлхийн мисстэй болоход 3 хоног үлдлээ

Таны саналаар!

Text: Ж.Чинбат


Дэлхийн миссийн титмийн эзнийг тодруулахад гурав хоног үлдлээ. Яг одоогийн байдлаар 120 орны миссүүдээс Монгол, Унгар, Филиппин улсын миссүүд хамгийн өндөр рейтингтэй байна

Дэлхийн миссийн тэмцээний финалын шатны шалгаруулалт энэ ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 18-нд болно. Тиймээс гуравхан хоног үлдсэн байгаа тул Монгол улсаа төлөөлөн оролцож буй загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг финалын үзүүлбэртээ шаргуу бэлтгэж байна. Энэ хооронд түүнийг Дэлхийн миссийн тэмцээнд түрүүлэхийг дэмжсэн давалгаа сошиал ертөнцөд улам бүр хүчээ авчээ. 

А.Баярцэцэг одоогийн байдлаар авьяасын үзүүлбэрээр хагас шигшээд дэлхийн 120 орны миссээс шилдэг 10-т шалгарч, Хүмүүнлэгийн үйл хэргээрээ шилдэг 24-т багтаж, спортын төрөлд "Улаан" багаараа тэргүүн байранд орсон амжилт үзүүлжээ. Одоо түүнийг маргааш болох топ моделийн тэмцээн хүлээж байна. 

Гэвч түүний хамгийн гол амжилт бол дэлхийн олон сая хүний анхаарлыг Монгол улсын зүгт татаж чадсан явдал юм. Түүний танилцуулга видеон доорх гадаад хүмүүсийн сэтгэгдлээс харахад л Монгол орны орчин үе, нүүдэлчин амьдрал хосолсон дахин давтагдашгүй ертөнцийг үзэхийг хүссэн маш олон хүн гарчээ. 

Монголчууд дэлхийн мисстэй болоход 3 хоног үлдлээ (фото 1)

Хэрэв А.Баярцэцэг Дэлхийн миссийн титмийн эзэн болж чадвал Монгол улс руу аялахыг хүссэн жуулчид бүр ч ихээр нэмэгдэж болох юм. Харин үүнийг бодит болгоход А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр болон мультимедиа шалгаруулалтанд дэмжих л үлдээд байна. App store болон play google-с та Mobstar гэх аппыг татан авч суулгаад, "Official miss world" гэж хайн А.Баярцэцэгийн авьяас үзүүлбэрийн видеонд саналаа өгөөрэй. Мөн mobstar апп дээр "Bayartsetseg Altangerel" хэмээн хайж түүнийг мультимедиа шалгаруулалтанд дэмжиж саналаа өгөх хэрэгтэй.

Яг одоогийн байдлаар авьяас үзүүлбэрт Филлиппиний мисс Катриано тэргүүлж, А.Баярцэцэг хоёрт бичигдэж явж байна. Тэгэхээр ирэх ням гарагаас өмнө саналаа өгч, Дэлхийн миссийн тэмцээний тайзан дээр Монголын бүсгүй ямар амжилт гаргахыг бид харах л үлдлээ. 

цааш үзэх