Хайх

Мууртай селфи хийхэд туслах аксесуар худалдаанд гарлаа

Мууртай селфи хийхэд туслах аксесуар худалдаанд гарлаа

Дэлхий даяар хүргэлт хийнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв та муур тэжээдэг бол тэдэнтэй селфи хийхэд ямар их хүндрэлтэй байдгийг мэдэх биз ээ. Тэгвэл муурын эздэд зориулан Их Британийн Bubblegum Stuff онлайн дэлгүүр нэгэн сонирхолтой төхөөрөмж зохион бүтээжээ. Cat Selfie нэртэй энэхүү аксесуар нь ухаалаг утасны дээд хэсэгт бэхлэгдэх бөгөөд тусгай хонхны тусламжтай муурын анхаарлыг хангалттай удаан хугацаанд камерын зүгт татаж чадах юм.

Мөн муурын өхөөрдөм хэлбэртэй энэхүү аксесуар нь бүх төрлийн ухаалаг утсанд бэхлэгдэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

Cat Selfie аксесуарыг 12 фунт стерлингээр худалдаж авах боломжтой. Хэрэв та уг бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсвэл Bubblegum Stuff онлайн дэлгүүр нь дэлхий даяар хүргэлт хийдэг байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх