Хайх

Girlboss: Эмэгтэйчүүдэд зориулсан LinkedIn бүтээгдлээ

Girlboss: Эмэгтэйчүүдэд зориулсан LinkedIn бүтээгдлээ

Girlboss нэртэй энэхүү үйлчилгээ нь LinkedIn ба Instagram-ыг нэгэн зэрэг санагдуулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Nasty Gal онлайн дэлгүүр ба Girlboss дижитал брэндийн үүсгэн байгуулагч София Аморузо үйлдлээрээ LinkedIn-ийг санагдуулах, зөвхөн эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан тавцан бүтээжээ. Girlboss нэртэй энэхүү төслийн гол зорилго нь эмэгтэй хэрэглэгчдэд бизнесээ хөгжүүлж амжилтад хүрэхийн тулд хамтран ажиллах, мэргэжлийн сүлжээгээ тэлэх боломжийг олгоход оршиж байгаа юм.

Girlboss-ын хэрэглэгчийн хуудас яг л LinkedIn дээрх мэргэжлийн CV болон хувийн Instagram хуудсыг хослуулсан мэт харагдана. Жишээлбэл та өөрийн мэргэжлийн ур чадвар, амжилтаа дурдаад зогсохгүй зурхайн ордоо ч бичиж болно. Үйлчилгээг ашиглахад илүү хялбар болгохын тулд хот, мэргэжлийн салбар, түлхүүр үгээр хайлт хийх боломжийг нэвтрүүлсэн байна.

"Бид даваа гарагаас баасан гараг хүртэл LinkedIn тавцан дээр ажил мэргэжилтэй холбоотой зүйлсээ байршуулдаг бол бямба, ням гарагуудад шууд л Instagram руу шилждэг. Гэхдээ одоо энэ арга барил хоцрогдож байна. Учир нь одоо бид хувь хүний онцлогоо хамгийн түрүүнд тавьж, хэн болохоо, ямар зүйлсэд дуртай гэдгээ харуулахыг хичээх болсон. Энэ нь ч хоцрогдсон CV-гээс хамаагүй дээр шүү" гэж София Аморузо ярилаа.

Эргэн сануулахад София Аморузогийн Nasty Gal онлайн дэлгүүр нь винтэж хувцас зардаг eBay дээрх энгийн нэг хуудаснаас эхэлсэн түүхтэй. Тэрээр 2008 онд Nasty Gal нэртэй өөрийн гэсэн вебсайттай болж, хэсэг хугацааны дараа ижил нэртэй хувцас ба аксесуарын брэнд үүсгэн байгуулж байжээ. 2016 онд Аморузо Forbes сэтгүүлээс гаргадаг оны хамгийн чинээлэг бизнес эрхлэгчдийн жагсаалтад багтаж байсан ч тухайн жилдээ түүний онлайн бизнес дампуурлаа зарласан юм. Үүний дараа Аморузо өөр төслүүдэд төвлөрөх болсон бөгөөд тэдгээрийн нэг нь дэлхийн амжилттай эмэгтэйчүүд бие, биедээ туршлагаасаа хуваалцдаг Girlboss Rally нэртэй зөвлөгөөн байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх