Nasty Gal шинэ эзэнтэй болно
Онлайн дэлгүүрийг хэн удирдах нь тун удахгүй тодорхой болно
Энэ оны арваннэгдүгээр сард Nasty Gal-ын үүсгэн байгуулагч София Аморузо онлайн дэлгүүрийнхээ дампуурлыг зарласан байгаа. Тус онлайн дэлгүүрийн хувьд сүүлийн хоёр жил хүндхэн өнгөрсөн. Тэд томоохон загварын орднуудын хувцас ба аксесуарын дизайныг хуулбарласан хэргээр хэд, хэдэн удаа шүүхэд дуудагдаж, хуучин бизнесийн хамтрагчидтайгаа санал зөрөлдөж, мөн нийт ажилтнуудынхаа тэн хагасыг цомхотгоод авсан юм.
Гэхдээ байдал тун удахгүй дээрдэх магадлалтай байна. Учир нь Их Британийн Boohoo онлайн дэлгүүр Nasty Gal компанийг худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулагдах дуудлага худалдааны үеэр Boohoo дэлгүүр анхны бооцоог тавих бөгөөд гэрээ $20 сая доллараар үнэлэгдэж байна.