Nasty Gal дампуурлаа зарлахад бэлэн боллоо
Төгсгөл ирлээ
София Аморузогийн арван жилийн өмнө үүсгэн байгуулсан Nasty Gal америкийн онлайн жижиглэн худалдааны дэлгүүр дампуурлаа зарлахаар бэлдэж байна
Сүүлийн хоёр жил онлайн дэлгүүрийн хувьд хүндхэн өнгөрлөө. Тэд томоохон загварын ордонуудын хувцас ба аксесуарын дизайныг хуулбарласан хэргээр хэд, хэдэн удаа шүүхэд дуудагдаж, хуучин бизнесийн хамтрагчидтайгаа санал зөрөлдөж, мөн нийт ажилтнуудынхаа тэн хагасыг цомхотгоод авсан юм.
Тэгвэл Recode сэтгүүлийн мэдэгдэж буйгаар тус компани тун удахгүй дампуурлын өргөдлөө гаргахад бэлдэж байгаа аж. Мөн үүний хажуугаар компанийн үүсгэн байгуулагч София Аморузо саяхан гүйцэтгэх захирлынхаа албан тушаалыг орхих болсноо зарласан байна.