Хайх

Nike брэнд дэвшилтэт технологиор бүтсэн йогийн хувцасны цуглуулга танилцууллаа

Nike брэнд дэвшилтэт технологиор бүтсэн йогийн хувцасны цуглуулга танилцууллаа

Йогоор хичээллэгсэд анхаарлаа хандуулаарай

Text: Buro.Mongolia


Nike брэнд йогт зориулсан шинэ цуглуулгаа танилцуулаад байна. Дэлхийн шилдэг спорт хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч Nike брэнд 2019 онд йогийн анхны цуглуулгаа танилцуулсан ба тэд энэ удаагийн өмсгөлийг бүтээхдээ Infinalon хэмээх дэвшилтэт технологиор бүтсэн цоо шинэ материал ашигласнаараа онцлог болжээ.

Хоёр жилийн турш хөгжүүлсэн Infinalon хэмээх материал нь өмссөн үед маш хөнгөхөн мэдрэмж төрүүлж, дасгал хийхэд хамгийн тухтай, зөөлөн мэдрэмжийг өгөх болно гэдгийг брэндийн зүгээс онцлоод байгаа юм. Шинэ цуглуулгад саармаг өнгийн футболка, шоорт, леггинс, бэлтгэлийн цамц, боди багтсан байна. Харин үнийн хувьд эдгээр өмсгөлүүд нь 35-110 ам.долларын үнэтэй ажээ.

 

цааш үзэх