Snapchat ухаалаг нүдний шил гаргана
Шинэ чиглэл
Өнөөдөр 16 тэрбум доллараар үнэлэгдэж буй компани өөрсдийгөө шинэ чиглэлд турших гэж байна
Snapchat нийгмийн сүлжээ ухаалаг нүдний шил гаргахаар зэхэж байна. Google, Facebook зэрэг компаниуд хийсвэр бодит байдал гэх шинэ чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлээд байгаачлан Snapchat ч мөн тэр зүг анхаарлаа хандуулсан бололтой. Snapchat 2014 онд Vergence Labs гэх старт-ап компанийг худалдаж авсан бөгөөд тэд өөрсдийн гэсэн ухаалаг нүдний шил бүтээхээр энэ салбартаа туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлээд байгаа аж. Тэдний багт Microsoft-ын HoloLens шилийг бүтээхэд оролцож байсан Марк Диксон, хийсвэр бодит байдлыг хөгжүүлэгч Эйтан Пилипски болон Michael Kors, Zac Posen зэрэг брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай дизайнер Лорен Моррис нар нэгджээ.