Хайх

Хиймэл оюун ухааны эсрэг дуу хоолойны эзэд: Стивен Хокинг, Илон Маск, Стив Возниак

Хиймэл оюун ухааны эсрэг дуу хоолойны эзэд: Стивен Хокинг, Илон Маск, Стив Возниак

Манай цаг үед терминаторууд бий болох уу


Зураг:

Бие даасан байлдааны хүчит зэвсэг бүтээхийн эсрэг нэр хүндтэй эрдэмтэд, роботын техникийн судлаачид, бизнесменууд нээлттэй захидал илгээжээ

"Ихэнх химич, биологичид өөрсдийн эсрэг үйлчилж болох зэвсэг бүтээгдэхийг хүсдэггүйтэй адил хиймэл оюун ухааны эрдэмтэд ч мөн салбарт нь хөнөөлт зэвсэг бий болохоос татгалзаж байна. Хэдий хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд олон чиглэлээр ач холбогдолтой ч түүнд тулгуурласан зэвсэг үйлдвэрлэх нь маш ноцтой хэрэг хэрэг билээ. Тиймээс "Бие даасан байлдааны хүчит зэвсэг бүтээх үйл ажиллагаанд хориг тавих нь зүйтэй" гэж эрдэмтэд Future of Life Institute-д нийтлүүлсэн захидалдаа бичжээ. Энэхүү өргөдөлд гарын үсэг зурсан эрхмүүдэд манай цаг үеийн агуу хүмүүс болох  Стивен Хокинг, Apple Inc.-ийн үүсгэн байгуулагч Стив Возниак, SpaceX төслийг зохиогч Илон Маск, Ноам Хомск нар байна

Захидалд бие даан шийдвэр гаргаж гал нээх чадвартай, хүнээс бүрэн хараат бус байлдааны үйлдэлт роботууд бүтээхэд хэдхэн жил үлдсэн байгаа талаар дурджээ. Эрдэмтдийн сануулж буйгаар энэхүү "хөнөөгч-роботуудыг" бүтээхэд шаардлагатай өгөгдлүүд бүгд бүрдсэн ба энэ төрлийн техникийг бий болгож "маргаашийн Калашниковыг" бэлдэх хэрэггүй гэж үзэж байгаа юм.
Энэхүү өргөдлийг Аргентин улсад болох "Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхтэй холбоотой бэрхшээлүүд" сэдэвтэй олон улсын хурал дээр албан ёсоор өргөн барина. Иймээс хүн төрөлхтөний оюун ухаан ялалт байгуулах болтугай гэсэн ерөөл тавьцгаая.

цааш үзэх