Хайх

Усан дээр үйлчилгээ үзүүлэх анхны сүлжээ зочид буудал - The Ritz-Carlton

Усан дээр үйлчилгээ үзүүлэх анхны сүлжээ зочид буудал - The Ritz-Carlton

Анхны аялал 2019 онд

Text: Buro.Mongolia


Зураг:

The Ritz-Carlton сүлжээ зочид буудал нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байна. Тун удахгүй тус компани үйлчлүүлэгчиддээ тансаг зэрэглэлийн далайн аялал санал болгож эхэлнэ. Ингэснээр The Ritz-Carlton усан дээр үйлчилгээ үзүүлдэг анхны сүлжээ зочид буудал болох юм.

Тодруулбал The Ritz-Carlton зочид буудал 2019 онд өөрсдийн нэрийн дарвуулт онгоцоор анхны аяллаа хийх гэж байна. Онгоц нийт 149 өрөөтэй бөгөөд 298 хүн хүлээн авах хүчин чадалтай байх болно. Үүнээс гадна дарвуулт онгоц дотор спа төв, Мишлений гурван одтой ресторан болон панoрaм цонхтой лаунж-бар байрлах гэнэ.

Энэхүү шинэ үйлчилгээний хүрээнд хүмүүс Газар дундын тэнгис, Хойд Европ, Карибын тэнгис ба Латин Америкаар 7-10 хоногийн хугацаанд аялна. The Ritz-Carlton зочид буудал 2018 оны тавдугаар сараас эхлэн аяллын захиалга хүлээн авах бөгөөд үйлчлүүлэгчид мөн дарвуулт онгоцыг бүтнээр нь түрээслэх боломжтой юм.

цааш үзэх