Хайх

“Токио 2020” Олимпийн наадам ирэх жил хүртэл хойшиллоо

“Токио 2020” Олимпийн наадам ирэх жил хүртэл хойшиллоо

Аюулгүйн байдлыг хангах үүднээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Японы ерөнхий сайд Шинзо Абэ хэдхэн цагийн өмнө албан ёсны мэдэгдэл хийж, "Токио 2020" зуны Олимпийн наадмыг 2021 он руу шилжүүлэхээр болсноо зарлалаа. Энэ талаар Reuters мэдээллэжээ.

Шинзо Абэ Олимпийн наадмыг нэг жилийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бахд дэвшүүлсэн бөгөөд Бахын зүгээс 100% дэмжсэн байна. Паралимпийн наадмыг ч мөн ирэх жил хүртэл хойшлуулжээ. Хоёр арга хэмжээ хоёулаа 2021 оны зун дуусахаас өмнө зохиогдох ёстой бөгөөд "Токио 2020" гэж нэрлэгдсэн хэвээр байна.

Эргэн сануулахад Токиогийн Олимпийн наадам энэ жилийн долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд товлогдсон байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх