Хайх

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?

Text: Buro.Mongolia


Орчин үед хэн хамгийн их ажиллаж байгаа нь сонирхол татахаа больж, 24/7 бэлэн байдалд байдаг хүнийг өмнөх шигээ магтан сайшаадаг цаг ард хоцорчээ. Үүний оронд шөнө хэдэн цаг унтаж, сайн амарч чадсан эсэхийг нь асуун тэнцвэртэй амьдралыг чухалчилж байна. Бүтээмж, эрүүл мэнд, амьдралын чанарыг бодсон ч тэр өөрийн ажил, амралтаа зохицуулж чаддаг хүн илүү үнэлэгддэг шинэ эринд бид амьдарч байгаа учраас арга ч үгүй биз ээ. Ингээд ч зогсохгүй өнөөдөр тайван унтаж амрах талаар TED Talk дээр үй олон хэлэлцүүлгүүд өрнөж, тоо томшгүй ном, нийтлэлүүд хэвлэгдэж, хүлээн авалт, арга хэмжээ, үдэшлэгийн үеэр хүмүүсийн ярианы сэдэв ажил, аяллаас илүүтэй бат бөх нойр, сайн чанарын матрас руу чиглэж байгааг сонсох нь бидний амьдралд чанартай амралт ямар их ач холбогдолтой болсныг тодхон илтгээд өгөх шиг.

Хүн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг буюу ойролцоогоор 25 жилийг нойрсож өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Бидний сэтгэл санааны байдал, дархлааны систем, гаднах төрх, эрүүл мэнд, ажлын бүтээмж гээд үндсэндээ амьдралын чанар нойрны чанараас шууд шалтгаалж байдаг. Гүн нойронд автаж байх явцад хүний оюун ухаан болоод бие эд эрхтэн амарч, эрч хүчээр сэлбэгдэн, нөхөн сэргээх үйл явц явагдаж байдаг учраас юунд ч сатааралгүй чанартай нойр авах нь маш чухал. Гэвч амьдралын буруу хэмнэл, стресс, технологи зэрэг орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэн нойр хулжиж, улмаар архаг нойргүйдэлд хүрэх ч боломжтой. Эдгээр хүчин зүйлсээс гадна буруу матрас сонгох нь нойргүйдэл төдийгүй нурууны өвчлөл үүсгэх бас нэгэн шалтгаан болж байна. Тэгэхээр чанартай матрас нь шууд утгаараа амьдралын тулгуур болдог тул матрасын сонголтыг амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгт тооцож, өөрийнхөө эрүүл мэнддээ хийж буй хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт гэж бодох нь зүйтэй.

Шведийн 83 жилийн түүхтэй Hälsa брэнд нь олон улсын нойр судлаачдын зөвлөмжийн дагуу, байгалийн гаралтай, дээд зэрэглэлийн материал ашиглан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн матрас үйлдвэрлэж Европ даяар танигдсан юм. Тэд байгаль дэлхийтэйгээ ойр амьдрах Скандинав философи дээр үндэслэн, Шведийн уламжлалт гар урлалыг орчин үеийн технологитой хослуулж матрасуудаа бүтээн, эрүүл нойроор дамжуулан эрүүл амьдралыг үйлчлүүлэгчдэдээ бэлэглэдэг билээ. Үүгээр ч зогсохгүй Hälsa брэнд ор, дэр, хөнжил, цагаан хэрэглэл, матрасын углаа гээд бат бөх нойрсож, бүрэн гүйцэд амран, эрч хүчээ сэлбэхэд зориулсан бүх бүтээгдэхүүнийг цогцоор нь үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг байгаа. Тэгвэл одоо Монголчууд бид ч мөн Hälsa брэндийн матрас болон бусад бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэй дэлгүүрээс нь худалдан авч нойрны чанараа сайжруулах замаар амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боломжтой боллоо.

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 1)

Байгалийн гаралтай материалаар бүтээгдсэн

Швед хүмүүс эх дэлхийтэйгээ маш онцгой нягт холбоо үүсгэхийг чухалчилдаг бөгөөд амьдралынхаа бүхий л хэсэгт байгалийн гаралтай эд зүйлсийг шингээж өгөхийг эрмэлздэг. Энэхүү уламжлалын дагуу Hälsa брэнд ч мөн ялгаагүй үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрээ зөвхөн байгалийн гаралтай ховор түүхий эд, материал ашиглан гар аргаар урладаг. Тухайлбал тэд тэмээний ноос, адууны дэл сүүлний үс, байгалийн латекс, Англи ноос, хөвөн даавуу, торго, маалингын даавуу, Швед ган гэсэн үндсэн найман түүхий эдээр матрасаа хийдэг. Матрас бүрийг бүтээхэд хүний биед харшлах химийн бодис болон синтетик материал ашиглаагүй болохыг Oeko-Tex болон eco-INSTITUT гэх олон улсын гэрчилгээнүүд батална. Мөн Hälsa брэндийн бүх матрас биологийн задралд ордог, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн гэдгийг онцлууштай.

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 2)

Тав тухтай нойрсоход тусална

Байгалийн гаралтай латекс бүхий ProLatex технологи нь агаарыг солилцоог дэмжин, орон доторх температурыг тэнцвэржүүлж, шөнийн турш халууцуулж, бүгчимдүүлэхгүй. Мөн матрасын уян хатан бүтэц нь унтаж байх явцад хөрвөөж, байрлалаа өөрчлөх үед биеийн хөдөлгөөнд асар хурдан дасан зохицсоноор таныг тав тухтай нойрсуулахаас гадна дэргэд тань унтаж байгаа хүнийг ч бат бөх унтахад тусална.

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 3)

Биеийг зөв байрлалд амраана

Хэрвээ та өглөө сэрэхдээ амарсан мэт мэдрэмж аваагүй, нуруу тань чилж өвдөн, мөр, хүзүү тань хөшсөн мэдрэмжтэй байвал тохиромжгүй матрас дээр унтдаг байж мэдэх юм. Буруу байрлалд унтах нь нуруу өвдөх, шохойжилт үүсэх, цусан хангамж муудах цаашлаад мурийх гээд эрүүл мэндэд олон муу үр дагавартай. Hälsa брэндийн матрасуудад ашиглагддаг ProFlex таван бүст пүршний технологи нь биеийн жинг тэнцүү хуваарилж, нурууг хамгийн зөв байрлалд байлгахын сацуу мөр, хүзүү, ууц гээд хүний анатомийн бусад эмзэг хэсгүүдийг ч давхар дэмжин, булчингуудыг суллан амрааж өгнө. Ингэснээр бие бүрэн амарч, цусны эргэлт сайжран, хөшиж, чилэхээс сэргийлнэ.

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 4)
Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 5)

Өөрт тохирсон матрас сонгоход анхаарах зүйлс

Чанартай матрас нь хэт хатуу ч биш, хэт зөөлөн ч биш, шигдэж орохгүй, биед яг таарсан байх ёстой ба хэвтэхэд тухтай мэдрэмж төрүүлж, таныг унтаж байх үед нуруунд тань тулгуур болж, биеийг зөв байрлалд байлгах үүрэгтэй тул хамгийн түрүүнд уян хатан чанарыг нь шалгах хэрэгтэй. Үүнээс гадна биед ямар нэгэн хор нөлөөгүй, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг байгалийн гаралтай органик материалаар урласан эко матрас сонгох нь бас нэгэн чухал шалгуур юм. Хамгийн гол нь матрасаа сонгохдоо заавал өөрийн биеэр туршиж, дээр нь хэвтэж үзэж, өөрт төрж буй мэдрэмжээ сайтар сонсож байж худалдан авалт хийх хэрэгтэй юм шүү.

Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 6)
Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 7)
Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 8)
Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 9)
Матрасын сонголт амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 10)

Hälsa Mongolia

Утас: 75106912
Хаяг: ХУД, 20-р хороо, Мишээл экспо худалдааны төвийн уулзвар дээр байрлах SOHO FURNITURE MALL-н 3 давхар
Facebook: Halsa Mongolia
Instagram: @halsamongolia

цааш үзэх