Женнифер Лоуренс цалин хөлсний ялгааны талаар ярив
Хүйсийн тэгш бус байдал
Лоуренс цалин, урамшууллын шударга бус байдлын талаар өөрийнхөө бодлыг дэлгэхдээ есдүгээр сараас гарч эхэлсэн Лина Данэмийн Lenny захидал хүргэх үйлчилгээг сонгожээ.
Женнифер Лоуренс хүйсийн ялгаатайгаар цалин, шагнал олгож байгааг сурсан зангаараа шуудхан хэллээ. Sony-гийн мэдээллийн бааз хакерын довтолгоонд өртсөний улмаас цахим ертөнцөөр эрэгтэй жүжигчдийн шан хөлсний тухай мэдээлэл тарсан юм. Энэ нь Оскарын шагналт жүжигчнийг хүйсийн тэгш бус байдлын асуудлыг авч үзэхэд хүргэсэн байна.
Лоуренс хэлэхдээ, тэрээр хэзээ ч шагналын талаарх маргааныг гүнзгийрүүлдэггүй, асуудал үүсгээд байдаг эрх танхи мэт харагдахгүйн тулд ажил олгогчдоо таалагдах гэж "хэтэрхий эрт бууж өгдөг" байсан гэлээ.
Хөдөлмөрийн хөлсний тэгш бус асуудлын талаар Гвинет Пэлтроу, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эмма Уотсон нар тухайн цагтаа хөндөж байсан юм. Уг асуудал ойрын хугацаанд эрчээ алдалгүй байж, нээлттэй яригдсанаар шийдэлд нэг алхам ойртож буй биз ээ.