Хайх

Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан долоо хоног тутмын мэдээллийг Лина Данэм хүргэхээр боллоо

Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан долоо хоног тутмын мэдээллийг Лина Данэм хүргэхээр боллоо

Орчин үеийн бүсгүйчүүдэд хүргэх захидал


Зураг:

Лина Данэм, Женни Коннер нар феминизм, загвар, эрүүл мэнд, улс төр, нөхөрлөл зэрэг олон зүйлсийн тухай мэдээлнэ

Лина Данэм долоо хоног тутмын захидал хэлбэрийн мэдээллийн үйлчилгээг энэ 9-р сараас нээнэ. Энэхүү төсөлдөө "Охид" киноны хамтрагч Женни Коннертэй цуг ажиллахаар болжээ. Эдгээр мэдээллийн сонирхолтой захидлуудаа Лина, өөрийн болон алдартай найзуудынхаа цахим хуудаснаас цуглуулж, харин мэдээнүүдээ Jezebel, Pitchfork, Rookie, Buzzfeed зэрэг нийтлэлийн газруудаас авах юм байна.  Түүнчлэн Лина залуу бүсгүйчүүдэд тохиолддог бэрхшээлүүдийн талаар уншигчдаасаа сэтгэгдлийг нь авч, зөвлөгөө болгон нийтлэхээр төлөвлөжээ.

"Надтай санаа бодол нэгтэй, ухаалаг сониуч бүсгүйчүүд, тэднийг ойлгож хайрладаг хүмүүст би Lenny-г зориулж байгаа. Мөн дэлхий ертөнцийг өөрчлөх эрмэлзэлтэй, зун өмсөх хөөрхөн цамцаа сарын цалингаа үрэлгүйгээр хаанаас авч болохыг мэдмээр байгаа бүсгүйд зориулсан юм" гэж Лина ярьжээ. 

Энэ бүхнийг эхэндээ хувиасаа санхүүжүүлж, цаашдаа сурталчилгаа, интернэт-дэлгүүрүүдийн сүлжээтэй хамтран, ашигтай ажиллана гэсэн найдлага, төлөвлөгөө Линад  байгаа аж.

A video posted by Lenny (@lennyletter) on

 

Тэгэхээр, та одоо  "Lenny" сайтаас Лина, Женни хоёроос сонирхолтой зурвас авахаар бүртгүүлж болно шүү. Харин ямар захидал ирэхийг нь 9-р сар хүртэл хүлээх л үлдлээ.

цааш үзэх