Жижи ба Белла Хадид нар Трампын цагаачлалын хоригийг эсэргүүцэж байна
Лалын шашинтнуудын эсрэг
Ерөнхийлөгч Дональд Трамп лалын шашинтай долоон улсад гурван сарын турш АНУ-ын хилээр нэвтрэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл түүний энэхүү хоригийг нийгэм, тэр дундаа олны танил хүмүүс маш хүчтэй эсэргүүцэж байна. Жишээлбэл Хадид эгч дүүс өчигдөр Нью-Йорк хотод болсон #NoBanNoWall нэртэй эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн бөгөөд энэ тухайгаа тэд өөрсдийн Instagram хуудсандаа нийтэлжээ.
Дашрамд хэлэхэд, Жижи ба Белла нарын аав Мохамед Хадид нь Йордан улсаас гаралтай, мусальман шашинтай хүн юм.