Жон Сноугийн нөмрөгийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ: IKEA брэндийн зааварчилгаа
Хивсэнцэр ашиглан
Бид саяхан "Game of Thrones"-ын баатруудын өмсдөг нөмрөгийг IKEA брэндийн хямд үнэтэй хивсэнцрээр хийдэг тухай мэдээллэсэн билээ. Тэгвэл энэ мэдээ цацагдсанаас долоо хоногийн дараа Шведийн IKEA брэнд SMFB сурталчилгааны агентлагтай хамтран "Game of Thrones" цувралын гол баатар Жон Сноу болон бусад шөнийн харуулуудын өмсдөг нөмрөгийг гэрийн нөхцөлд хэрхэн хийхийг харуулсан дэлгэрэнгүй зааварчилгаа гаргасан байна.
Тэдний гаргасан энэхүү хөгжилтэй зааварчилгаанаас харахад дундад зууны үеийн нөмрөгийг хийхэд үнэхээр амархан бололтой. Юуны түрүүнд IKEA брэндийн хивсэнцрийг голоор нь хайчилж, толгой ба хүзүү багтах нүх гаргах хэрэгтэй. Үүний дараа хивсэнцрээ мөрөн дээрээ тохоход л та хормын зуур "Game of Thrones" цувралын баатар болон хувирах нь тэр.