Хайх

“Game of Thrones”-ын баатруудын өмсдөг нөмрөгийг юугаар хийдэг вэ?

“Game of Thrones”-ын баатруудын өмсдөг нөмрөгийг юугаар хийдэг вэ?

Костюм дизайнер Мишель Клэптон энэ тухай хуваалцлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралын костюм дизайнер Мишель Клэптон дүрүүдийн хувцсыг хэрхэн бүтээдэг тухай дэлгэжээ. Жишээлбэл зураг авалтын багийнхан шөнийн харуулуудын өмсдөг нөмрөгт зориулж IKEA брэндийн хямд үнэтэй хивсэнцэр худалдаж авдаг гэнэ. Үүний дараа эдгээр хивсэнцрүүдийг хуучирсан харагдуулахын тулд засч янзалдаг байна.

"Бид хивсэнцрүүдийг худалдаж аваад, хайчилж, хусч, арьсан бүс нэмж, мөн хиймэл аргаар хуучруулж, яг л дундад зууны үеийнх мэт харагдуулдаг" гэж Мишель Клэптон ярьжээ.

“Game of Thrones”-ын баатруудын өмсдөг нөмрөгийг юугаар хийдэг вэ? (фото 1)

Энэхүү мэдээллийг Мишель Клэптон Лос-Анжелес дахь Гэтти төв дээр илтгэл танилцуулах үедээ дэлгэсэн байна. Та костюм дизайнерын танилцуулсан нэг цаг хагас үргэлжлэх илтгэлийг бүрэн хувилбараар нь эндээс үзээрэй.

Сонирхуулахад 2017 оны долоодугаар сарын 16-нд эхэлсэн "Game of Thrones" цувралын долоодугаар улирлын нэг ангийг ойролцоогоор 10 сая доллараар бүтээсэн юм.

цааш үзэх