Хайх

Жонни Депп болон Эмбер Херд нар Австрали улсаас уучлалт гуйжээ

Жонни Депп болон Эмбер Херд нар Австрали улсаас уучлалт гуйжээ

Нохойноос болов

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Жүжигчид Австрали улсын хуулийг зөрчсөнийхөө төлөө албан ёсоор хүлцэл өчжээ

Өнгөрсөн оны тавдугаар сард Жонни Депп болон түүний эхнэр Эмбер Херд нар хувийн онгоцондоо нохдыг зөвшөөрөлгүй Австрали улс руу аваачсан хэрэгт буруутгагдсан билээ. Өөрөөр хэлвэл тэдний ноход хил нэвтрэх зөвшөөрөлгүй байсан аж. Иймээс жүжигчдийг мянган австрали доллараар торгож, албан ёсоор уучлалт гуйх шүүхийн шийдвэр гарчээ. Тиймээс тэд албан ёсоор уучлал гуйсан байна. Шүүхийн танхимд хийсэн бичлэгт Жонни Депп болон Эмбер Херд нар чин сэтгэлээсээ бус, харин албан хүчээр хүлцэл өчиж байгаа нь илт байх шиг нь харагдлаа. 

цааш үзэх