Хайх

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна

Бэлэгний хөтөч

Text: Buro.Mongolia


Шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн байгаа эдгээр сэтгэл догдлом өдрүүдэд ойр дотнынхондоо шинэ жилийн бэлгээ сонгож амжаагүй байгаа хүмүүст зориулан бид эцсийн мөчид худалдаж авч болох бэлэгний жагсаалтыг гаргалаа. BURO.-гийн редакторууд бэлэгний хөтчөө бэлдэхдээ шинэ жилийн баяраар өөрсдийн хамгийн ихээр авахыг хүсэж байгаа, Улаанбаатар хотын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой эд зүйлсийг сонгож, доор жагсаан бичсэн байгаа. Хэрэв та ямар бэлэг авахаа мэдэхгүй байвал биднээс санаа аваарай!

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 1)

Ө.Тодгэрэл

Ерөнхий редактор

Аль болох удаан хугацаанд эдлэгдэх, хэрэгцээтэй зүйлсэд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг тул голдуу гэртээ юм авах дуртай. Тэр дундаа уран сэтгэмжийг ажиллуулж, сэтгэл хөдөлгөдөг уран зургууд, уран баримлуудыг ихэд үнэлдэг. Ер нь л урлагийн бүтээлүүд гэрт амь оруулж өгдөг шүү!

Мөн мэдээж технологи ба дизайны төгс нэгдэл болсон Apple-ын бүтээгдэхүүн бүрт дурлахгүй байхын аргагүй учир Homepod ухаалаг спикерийг гэрт заавал байх ёстой гэж бодож байгаа.

Харин Karaca-гийн алт, мөнгө хосолсон контемпорари дизайнтай гал тогооны хэрэглэл эмэгтэй хүн бүрийг л баярлуулах бэлэг болох байх.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 2)

Уран бүтээлч У.Цолмонхүү,

"The Love" уран баримал

Уран бүтээлч У.Цолмонхүү,

"The Love" уран баримал

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 5)

Г.Тэмүүлэн

Ахлах редактор

Шинэ жилийн үдэшлэгээр өмсөх даашинзын эрэлд гаран, дэлгүүр хэсэж байхдаа Michel & Amazonka брэндийн энэ даашинзыг хараад анхны харцаар шууд л дурласан. Ерөнхийдөө минимал загвартай атлаа маш гоёмсог детальтай учраас цаашид ч янз бүрийн арга хэмжээнд эсвэл өдөр тутамдаа өмсөхөд ч зохимжтой санагдсан.

Миний арьс өвлийн улиралд огцом хуурайшиж, өнгөө алддаг учраас чийгшлийг түгжиж, хүйтэн агаар, нар ба салхины нөлөөнөөс хамгаалдаг Christina брэндийн Forever Young Hydra Protective Winter Cream тос миний хувьд яг одоо жинхэнэ "аврал" болох болно.

Янз бүрийн гоёмсог эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж, гэртээ тав тухтай уур амьсгал бүрдүүлэх дуртай. Шинэ жилээр Их Британийн алдарт дизайнер Сара Миллерийн Portmeirion брэндэд зориулан урласан шаазан эдлэлийг бэлгэнд авч, гэртээ бяцхан цайны үдэшлэг зохион байгуулж эсвэл халуун цай аягалж аваад дуртай номоо уншин зөвхөн өөртөө цагийг зориулмаар байна.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 6)

Christina Forever Young Hydra

Protective Winter Cream тос

119.900₮ + бэлэг (12 сар дуустал)

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 7)

Michel & Amazonka ноолууран даашинз

1.200.000₮

Christina Forever Young Hydra Protective Winter Cream тос

119.900₮ + бэлэг (12 сар дуустал)

Michel & Amazonka ноолууран даашинз

1.200.000₮

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 9)

М.Хандаа

Арт Директор

Монголын өвлийг чанартай гуталгүйгээр давж гарах аргагүй. Тиймээс халтирдаггүй, дулаахан атлаа загварлаг харагддаг Швейцарын Ammann брэндийн өвлийн гуталд аль эртнээс нүд унагаж байгаа. Дулаахан, эвтэйхэн гутлаа хавар эхэлтэл тайлмааргүй байна.

Пазл тоглоом эвлүүлэх үед маш сайн төвлөрч, бодол цэгцрэн, бүрэн гүйцэд дуусгах мөчид юутай ч зүйрлэшгүй сэтгэл ханамжийг авдаг. Бас пазл олон ширхэгтэй байх тусмаа илүү гоё санагддаг.

Apple Watch Series 5 ухаалаг цагийг дуудлага хүлээн авах, зурвасаа унших, цаг хугацааг баримжаалах гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг баримтлахын тулд авмаар байна. Мөн Apple брэндийн бусад бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учраас Apple Watch-ыг сонгохоор шийдлээ.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 13)

Г.Энхүүлэн

Маркетинг менежер

Италийн Parajumpers брэнд Монголд анх албан ёсоор орж ирэхэд нь загварт нь дурлаад худалдан авч байсан. Маш дулаахан, хөнгөн, эдэлгээ сайтай болохыг нь өөрийн биеэр мэдэрсэн тул үүнээс хойш зөвхөн Parajumpers-ын өвлийн куртка сонгодог болсон.

Би нэг хэсэг Ray-Ban брэндийн эрэгтэй загварын нарны шилнүүдийг цуглуулдаг байсан. Ерөнхийдөө сонгодог хэлбэртэй, бүх загварын хувцаслалт дээр зохицдог. Ялангуяа Aviator Titanium юнисекс загвар нь ямар ч нүүрний хэлбэртэй хүнд зохидог гэж бодож байна. Арванхоёрдугаар сарын 31-ний өглөө сэрээд гацуур модныхоо доор ийм бэлэг олбол маш их баярлана.

Би цаг үргэлж янз бүрийн шинэ гоо сайхны бүтээгдэхүүн туршиж үзэх хоббитой. Хамгийн сүүлд хэзээ ч үхдэггүй иммортель цэцгийн ханд агуулсан L'Occitane брэндийн нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй арьс арчилгааны багцыг хэрэглэж үзсэн. Хэрэглэсний дараа өө сэв багасч, арьс гэрэлтсэн, толигор болдог нь таалагдсан.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 17)

Г.Мишигбат

Борлуулалтын менежер/Гэрэл зурагчин

Дараа жилээс эхлэн агаар салхинд гарч, явган аялал хийж бас компьютерынхоо үзүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөтэй байгаа учраас энэ хэрэгцээндээ тааруулан Adidas брэндийн Terrex Free Hiker загварын уулын гутал болон Nvidia GeForce RTX 2080 график карт бэлгэнд авахыг хүсэж байна. 

Сүүлийн үед залуусын дунд давхар энгэртэй хослол өмсөх хандлага ажиглагдаж байгаа тул ISAIA брэндийн хөнгөн, төгс суулттай, биед эвтэйхэн, орчин үеийн загвартай энэхүү хослолыг өөрийн авахыг хүсч буй бэлэгний жагсаалтдаа оруулахаар шийдлээ. Ер нь эрэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд биеийн галбирт зөв суусан, сайн чанарын хослол заавал байх ёстой гэж боддог.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 21)

С.Дөлгөөн

Нягтлан/Оффис менежер

Сүүлийн үед гэртээ байхдаа гоё хөгжмийг чанартай дуугаралттай сонсохыг хүсдэг болсон. Гэртээ мөн интерьерийг чимэглэх орчин үеийн дизайнтай, боломжийн үнэтэй Sqair агаар цэвэршүүлэгчийг авч тавин, цэвэр агаараар амьсгалмаар байна.

Монгол орны 21 аймагт аж төрж байгаа орчин цагийн Монголчуудын амьдрал ахуй, зан заншил, үзэсгэлэнт байгалийг харуулж, бидний түүхийг өгүүлсэн энэ ном айл бүрийн ширээн дээр заавал байх ёстой гэж бодож байна.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 25)

Ц.Намуун

Бүтээлч редактор

Шинэ жилээр аяллын эрх бэлгэнд авна гэдэг магадгүй хамгийн гайхалтай, дурсамж үлдээсэн бэлэгний нэг байж чадах болов уу. Учир нь бид аялал бүрээс үүрд санан дурсах сайхан дурсамжтай үлдэхийн сацуу ямар нэг шинэ зүйлсийг сурч авдаг шүү дээ.

Ирэх 2020 онд "Cyberpunk 2077", "Resident Evil 3" зэрэг маш сонирхолтой видео тоглоомууд нээлтээ хийх ба тэр бүхнийг төгс мэдрэхэд Playstation 4 Pro консоль зайлшгүй хэрэг болно. 4K дүрс, 1080p-1440p нарийвчлал бүхий Playstation 4 Pro нь тоглоомын баатрууд, орчин тойрныг нарийн детальтай харуулах бөгөөд тоглож байгаа хүнд яг л бодит амьдрал дээр байгаа мэт эсвэл кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Заримдаа гоо сайхны салонд маникюр хийлгэх цаг зав олддоггүй учраас мэргэжлийн түвшинд арчилсан мэт булбарай зөөлөн гартай болгодог L'Occitane брэндийн маникюрын сет таалагдаж байгаа. Багц дотор гуужуулагч скраб, эрчимтэй чийгшүүлэх тос, хумсанд тэжээл өгөх тос багтсан бөгөөд ердөө хэдхэн минутын дотор л хүссэн үр дүнг өгдөг нь амар санагдсан.

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 27)

Playstation 4 Pro, 1.092.800₮

BURO.-гийн редакторууд шинэ жилийн бэлгээ сонгож байна (фото 28)

Аяллын эрх

Playstation 4 Pro, 1.092.800₮

Аяллын эрх

цааш үзэх