Хайх

Шинэ жилийн бэлэгний хөтөч: Хүн бүрт гарцаагүй таалагдах санаанууд

BURO.-гийн сонголт

Text: Buro.Mongolia


Гацуур модоо засаж, "Гэртээ ганцаараа" киноны марафон хийж, шинэ жилийн дуунуудтай плейлистээ тавьж, агаарт цаанаасаа л баяр хөөр мэдрэгддэг сэтгэл догдлуулсан тэр нэгэн цаг мөч ирээд байна. Хэдийгээр энэ жил бид олон нийтийг хамарсан баяр ёслолд оролцохгүй ч гэр, гэртээ хайртай дотны хүмүүстэйгээ ширээгээ тойрон сууж, баярын зоогоо барин, сэтгэлээ гарган бэлдсэн бэлгээ бие, биедээ өгч, гэр бүлийнхнийгээ бэлгээ задлан харцанд нь аз жаргалаар дүүрэн инээмсэглэл тодрохыг харж халуун дулаан уур амьсгалаар дүүрэн шинэ оноо угтан авах болно. Энэ нь юунаас ч илүү үнэ цэнэтэй шүү дээ!

Тэгвэл жилийн хамгийн гоё баяртай зэрэгцээд хайртай хүмүүстээ "Ямар бэлэг сонгох вэ?" гэсэн мөнхийн асуулт хүн бүрийн бодолд эргэлдэж эхэлдэг билээ. Бид шинэ жилийн бэлгээ сонгож амжаагүй байгаа хүмүүстээ зориулаад санаа өгөх зорилгоор янз бүрийн хүсэл сонирхолтой хүмүүст таалагдах мөн хамгийн гол нь өөрсдийнхөө авахыг хүсэж байгаа эд зүйлсээ доор жагсаалаа. Ингээд гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс ямар чухал болохыг ойлгуулсан 2020 ондоо талархаад шинэ оноо угтан авцгаая!

Загварын мэдрэмжтэй залууд

Эрэгтэй хүнд өдөр тутамдаа загварлаг төрх бүрдүүлэхэд тийм ч олон зүйл шаардлагагүй. Анхаарал татахуйц детальтай, орчин үеийн загвартай, сайн чанарын эсгүүртэй хувцас байхад л хангалттай. Жишээ нь Versace Jeans Couture брэндийн бомбер хүрэм нь биед маш эвтэйхэн атлаа ямар ч уйтгартай төрхийг хормын зуур контемпорари стильтэй загварлаг болгон хувиргадаг ид шидтэй тул эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх хэрэгтэй хувцас юм. Үүнээс гадна сайн чанарын материалаар урласан захтай даавуун цамц хэзээ ч хуучрашгүй сонгодог загварт тооцогдож ирсэн билээ. Харин аксесуарын хувьд гоёмсог дизайнтай олон тасалгаат, арьсан түрийвч эрчүүдийн стилийг илүү цэмцгэр, чанартай болгоно.

Хаанаас авах вэ: Melange дэлгүүр

Ажил хэрэгч бүсгүйд

Хөл хорио аажмаар суларч, хүмүүс урам зориг, эрч хүчээр дүүрэн эргээд ажилдаа орж байгаа энэ үед ажил хэрэгч залууст хамгийн их хэрэглэх, прагматик зүйлсийг бэлэглэх нь илүү тохиромжтой. Жишээ нь Love Moschino брэндийн оффистоо өмсөх эвтэйхэн атлаа дэгжин гутал, багтаамжтай хэрнээ авсаархан ажил хэрэгч, загварлаг цүнх, олон тасалгаат түрийвч зэрэг нь нэгэн хэвийн оффисын өдрүүдийг чимж, илүү загварлаг болгоход тусална.

Хаанаас авах вэ: Melange дэлгүүр


Өхөөрдөм бяцхан үрсдээ

Нярай болон бага насны хүүхдүүд цаг үргэлж өсөж, том болж байдаг учраас тэдэнд хэрэгцээтэй эд зүйлсийг нь бэлэглэсэн нь дээр. 1996 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 60 гаруй орны бяцхан ханхүү болон гүнж нарыг загварлаг, өнгөлөг, өхөөрдөм харагдахад тусалж буй Францын алдарт OKAIDI брэнд нь 0-14 насны хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлэгний багцаа гаргасан байна. Тус брэнд нь хүүхдийн эмзэг арьсанд тусгайлан зориулагдсан дээд зэргийн чанартай материал, орчин үеийн дизайныг нэгтгэн хувцас болон аксесуаруудаа урладаг тул энхрий бяцхан үрсэд төдийгүй эцэг эхэд ч гарцаагүй таалагдана.

Хаанаас авах вэ: OKAIDI

Шинэ жилийн бэлэгний хөтөч: Хүн бүрт гарцаагүй таалагдах санаанууд (фото 7)

Гоо сайхны хорхойтнуудад

Гэр бүл бүрт гоо сайхны ертөнцийн бүх мэдээллийг цаг алдалгүй уншиж, хамгийн сүүлийн үеийн цоо шинэ бүтээгдэхүүн, орц найрлагыг хамгийн түрүүнд худалдан авч туршиж, тэдгээрээс юу нь хамгийн үр дүнтэй болохыг аль хэдийнэ мэдсэн байдаг амьд "Гоо сайхны бүтээгдэхүүний толь бичиг" байдаг л биз дээ? Тэгвэл тэдгээр бьютихоликуудад арьсыг гүн чийгшүүлэх гиалуроны хүчилтэй, чангалдаг, цайруулдаг зэрэг арьсны онцлог бүрт тохирсон Dr.Oracle брэндийн таван төрлийн ампулыг бэлэглээд үзээрэй. Маш богино хугацаанд өндөр үр дүн өгдөг эдгээр ампулууд нь тэдний хайртай К-Бьюти бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна.

Хаанаас авах вэ: Dr. Oracle Mongolia

Шинэ жилийн бэлэгний хөтөч: Хүн бүрт гарцаагүй таалагдах санаанууд (фото 8)

Бүхнээ хуваалцдаг сайн найздаа

Хүн бүхэнд гайхалтай сайхан түүхүүд, амьдралын давтагдашгүй мөчүүд бий. Тэрхүү амьдралынхаа хамгийн нандин, дурсамж дүүрэн мөчүүдээ бид ихэвчлэн хамгийн сайн найзтайгаа хуваалцдаг билээ. Тэгвэл өөрсдийн нөхөрлөлийн давтагдашгүй түүхээ Pandora брэндийн үнэт эдлэлийн тусламжтай гоёмсог бугуйвч болгон хувиргах боломжтой. Найздаа гацуур мод, цасан хүн, сахиусан тэнгэр зэрэг шинэ жилийн сэдэвтэй өхөөрдөм "charm"-уудтай бугуйвч бэлэглэн шинэ жилийн баяраа улам бүр онцгой болгоорой.

Хаанаас авах вэ: Pandora

Гайхалтай гэрийн эзэгтэйд

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Поларис их дэлгүүр "Хайр илгээе" нэртэй бэлгийн багцуудыг гаргасан байна. Та бүхэн Поларис их дэлгүүрээс гаргасан чамин тансаг сав баглаа боодолтой бэлгийн багцыг хайр шингээн бичсэн дугтуйтай мэндчилгээний хамт хайртай дотны хүндээ хүргүүлээрэй. "POLARiS – WE BRING THE BEST TO YOU"

Хаанаас авах вэ: Polaris их дэлгүүр

Шинэ жилийн бэлэгний хөтөч: Хүн бүрт гарцаагүй таалагдах санаанууд (фото 11)

Та дээрх бүх бүтээгдэхүүнийг холбоосоор орж онлайнаар захиалан гэртээ хүргүүлэн авах боломжтой.

цааш үзэх