Хүслийн зүйл: Leica болон Hermès брэндийн хамтран гаргасан дуран
Алсын хараа
Leica брэнд 111 жилийнхээ ойг тэмдэглэн Hermès брэндтэй хамтран дуран гаргалаа
Leica болон Hermès брэнд хамтран Leica Ultravid 8x32 HD Plus, Leica Ultravid 10x32 HD Plus гэсэн хоёр загварын дуран гаргажээ. Leica 111 жилийнхээ ойг тэмдэглэх хүрээндээ энэхүү дуранг ердөө 111 ширхэгийг үйлдвэрлэсэн байна. Мөн дуран тус бүр дээр дугаарыг нь бичиж, дахин давтагдашгүй цорын ганц тодотголтой болгожээ.
Hermès брэндтэй хамтран гаргасан энэхүү дуран гүн улаан өнгөтэй ширэн оосор болон дагалдах цүнхний хамт урьдчилан захиалах боломжтойгоор худалдаанд гараад байна.