Osmo Coding: Программ бичдэг хүүхдийн тоглоом
Бюрогийн сонголт
Энэхүү хөөрхөн бөгөөд хосгүй тоглоомыг Northwestern University их сургуулийн Tidal Lab судалгааны баг бүтээжээ. Тэд тус тоглоомыг программчлалын боловсрол олгож ирсэн 50 жилийн туршлага дээр үндэслэн хийсэн байна. Osmo Coding нь хүүхдүүдийн логик сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна, тооцоолон бодох чадварыг сайжруулж, дижитал ертөнцөд өөрийн хүслээрээ орон зайгаа бий болгоход нь туслана. iPad-тай хослон ажилладаг энэхүү тоглоомоор 5-12 насны хүүхдүүд тоглох боломжтой бөгөөд түүнийг ямар ч хүүхэд тоглосон хөгжилтэй, сурахад тун хялбархан юм байна.
Энэхүү тоглоомоор тоглохдоо эхлээд iPad-аа ширээн дээр тавьж, камер дээр нь "Osmo Mirror" нэртэй тусгай толийг байршуулахад л ширээ тэр чигтээ тоглоомын талбар болон хувирна. Мөн тоглоомонд тусгай жижиг хавтангууд дагалдаж ирэх ба үүгээр iPad-ны дэлгэцэнд гарч ирэх "Awbie" нэртэй гүзээлзгэнэ иддэг эгдүүтэй амьтныг удирдах юм.
Хүүхдийн оюун ухааныг эртнээс хөгжүүлэх Osmo Coding тоглоомны худалдаалагдах үнэ 49$-с эхлэж байгаа.