Хуримын бэлэгний чиг хандлага: Дэлгэрэнгүй хөтөч
Хуримын ёслолд уригдсан зочид ба амьдралаа холбож буй хосууд ямар бэлэг сонгох вэ?
Зуны сүүл ба намрын эхэн сард маш олон сайн өдрүүд тохиодог тул энэ үеэр хосууд хурим найраа зохион байгуулдаг уламжлалтай. Орчин үед хуримын ёслолын хөтөлбөр, сүйт бүсгүйн даашинз, бөгж, зураг авалт зэргээс гадна бүхэл бүтэн хуримын бэлэгний соёл дэлгэрээд амжсан байгаа. Тиймээс бид Zaisan Square shopping center-тэй хамтран хуриманд уригдсан зочид хосуудад яг юу бэлэглэх хэрэгтэй талаар мөн хосууд хуримаа хийж байгаагаа тохиолдуулж өөрсдөдөө ямар зүйлсийг худалдаж авах ёстой гэх зэрэг олон асуултын хариуг багцлан хүргэхээр шийдлээ.
Хос залуусын хуримын бөгжний сонголт
Хуримын ёслолын хамгийн чухал зүйл нь мэдээж хуримын бөгж солилцох ёслол. Гэхдээ төгс хуримын бөгж сонгох нь бодож байснаас тийм ч амар ажил биш. Юуны өмнө хуримын болон сүйн бөгжөө сонгохдоо өнгө, карат, зүсэлт, металл, тунгалаг чанар ба загварт нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хосуудын хуримын бөгжний сонголтод тэдний амьдралын хэв маяг, өөрсдийнх нь онцлог стиль, төсөв зэрэг олон зүйлс нөлөөлнө. Мөн Монгол хуримын бөгж нь хэлбэр дүрс, бэлгэдлийнхээ хувьд эрс ялгардаг гэдгийг онцлох нь зүйтэй. Үүрд хамт байх, бат бөх холбоог бэлгэддэг хаан бугуйвч ба хатан сүйх гэх хээтэй хуримын бөгж нь Монгол уламжлалаа дээдэлдэг, сонгодог зүйлсийг эрхэмлэдэг хосуудад тохиромжтой байх болно. Гэхдээ хуримын бөгжийг хосууд бараг өдөр бүр, бүх цаг үед зүүдэг тул илүү тав тух хангасан, өдөр тутмын амьдралд саад болохгүй байхаар зохион бүтээгдсэн загварууд хэзээ ч үнэ цэнээ алддаггүй билээ. Хосууд цагаан ба шар алтаар хийсэн, очир-эрдэнийн шигтгээтэй ямар нэг илүү детальгүй сонгодог загвартай бөгж болон Монгол уламжлалт хэлбэр дүрстэй хуримын бөгжийг Diamond House, Princess JP ба ManoE брэндээс сонгох боломжтой.
Сүйн бөгж болоод түүний бэлгэдэл
Харин сүйн бөгжний сонголт бол тусад нь хэлэлцэх чухал сэдэв юм. Хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа залуус яг одоо анхаарлаа хандуулаарай. Өмнө нь Европын орнуудад л сүйн бөгжийг зүүдэг гэсэн ойлголт дэлгэрсэн байсан бол одоогийн залуус заавал сүйн бөгж худалдан авч, мөнхийн хайраа илэрхийлэн, гэрлэх санал тавьдаг болжээ. Сүүлийн үед индранил, бадмаараг, маргад зэрэг өнгөт чулуутай сүйн бөгжний тренд хүчээ авж байгаа ч очир-эрдэнэ бол бүсгүйчүүдийн хамгийн сайн найз гэх үг зүгээр ч нэг оршин тогтнодоггүй болохыг санах хэрэгтэй. Та сүйт бүсгүйнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэн өвөрмөц дизайнтай сүйн бөгжний эрэлд гарч болох ч очир-эрдэнийн чулуутай сонгодог загвар нь аюулгүй бөгөөд мөнхийн сонголт болдог. Хэрэв хуримын бөгж нь цэмцгэр, хосоороо зүүхэд тохиромжтой "даруухан" байх ёстой бол сүйн бөгж нь бүсгүйн гоо үзэсгэлэнг тодруулж өгөх бүхий л чанарыг агуулж байх хэрэгтэй юм. Үүнд өндөр карат, чулууны тоо ба хэмжээ, ерөнхий загвар зэрэг нь хамрагдана. Түүнчлэн хуримын бөгж ба сүйн бөгжийг хүмүүс ихэвчлэн давхарлан зүүдэг тул эдгээр бөгжнүүд нь хоорондоо зохицож байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Хос залуусын хувьд шинэхэн гэрийн тохижилт бол хамгийн чухал зүйл
Та болон таны хайртай хүн хуримаа ёслол төгөлдөр зохион байгуулж, гэр бүл болсон бол баяр хүргэе! Харин одоо гэрээ тохижуулах хариуцлагатай цаг мөч ирээд байна. Бүх зүйлийг тэгээс эхэлж буй шинэхэн хосууд эсвэл олон жил хамт амьдарсан хосууд ч хуримын ёслолын дараа бүх зүйлийг огт өөр өнцгөөс харж эхэлдэг тул гэрээ ч шинэлэг байдлаар тохижуулахыг хүсдэг нь хэвийн л үзэгдэл юм. Үүний тулд заавал байраа бүхэлд нь засвар хийж, шинэчлэх шаардлагагүй. Харин тавилга, гэр ахуйн эд зүйлс, интерьер чимэглэл болон бусад деталиудыг өөрчлөхөд л гэрт тань цоо шинэ дүр төрх, уур амьсгал бүрдэх нь тэр.
Цэлгэр, модерн гал тогоо
Яг л Pinterest дээрх зургууд шиг модерн загвартай тавилгаар гэрээ тохижуулахыг хүсдэг бол чанар ба гоо зүйг эрхэмлэдэг Ganbros компанийн бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулахыг бид зөвлөж байна. Ялангуяа гэрийн эзэгтэй бүрт гал тогооны өрөө маш чухал тул гэрийн энэ хэсгийг илүү цэлгэр харагдуулах, орон зайн ашигтай шийдэлтэй тавилга худалдан авах хэрэгтэй юм. Ganbros компани нь дээрх шаардлагуудыг төгс биелүүлэхийн зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн чиг хандлагатай, модерн ба контемпорари загварын гал тогооны тавилгыг урладаг Германы Leicht брэндийг албан ёсоор оруулж ирдэг байгаа. Эндээс хосууд өөрсдийн стильд нийцүүлэн орчин үеийн тавилгуудыг сонгох боломжтой.
Ganbros - Leicht брэнд
Тав тухтай ор
Хуримын өмнөх бэлтгэл, ёслолын зохион байгуулалт хосуудыг бүр ядрааж орхидог тул тэдэнд чанартай нойр авч бие организмоо бүрэн цэнэглэх зайлшгүй шаардлагатай. Ер нь хуримын дараа ч тэр унтлагын өрөөгөө супер тав тухтай болгоход орны матрас чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийт 137 жилийн түүхтэй Америкийн Nº1 матрасны брэнд Sealy нь Монголын хэрэглэгчдэд аль хэдийнэ таашаагдаад амжжээ. Яг л үүлэн дээр нойрсож буй мэт мэдрэмжийг өгөх энэхүү брэнд нь дэвшилтэт материал ба өөрсдийн боловсруулсан тусгай пүршний системээр бүтээгдсэн тул хосуудын биеийн жингийн ялгаа ба нойрсох онцлог зуршлыг нь тооцоолон тав тухтай нойрсох бүхий л бололцоог бүрдүүлнэ.
Sealy
Бяцхан үрсэд зориулсан эрүүл, тохилог орчин
Хүүхдийн өсөлт хөгжил, биеийн онцлогт тохирсон эргономик тавилга бяцхан үрсийг эрүүл чийрэг байдал, суралцах хүсэл, бүтээмжид нь шууд нөлөөтэй. Comf-Pro брэнд нь эргономик концепцийн дагуу нуруу ба хүзүүнд тохирсон сандал, ширээ болон бусад хэрэгслүүдийг 1984 оноос эхлэн үйлдвэрлэж, дэлхийн олон орны хүүхдүүдийг эрүүл өсөж хөгжихөд нь тусалж байгаа юм. Хүүхдийн хичээл хийх, амарч, тоглох тав тухтай төгс орчинг хангаснаар бид ирээдүйд нь, эрүүл мэндэд нь маш том хөрөнгө оруулалт хийж байгаа болно.
Comf-Pro
Зочид хуримын бэлэгний сонголтыг хэрхэн хийвэл зохистой вэ?
Хуримын бэлэгний концепци нь гал голомтоо бадрааж буй хосуудад, гэрээ тохижуулахад нь туслах, зочид үүнд гар бие оролцох зорилготой анх үүссэн байдаг. Харин орчин үед энэ концепци нь дүрэм гэхээсээ илүү бэлэгний санаа болон оршин тогтнож байна. Өнөөдөр хүмүүс завгүй амьдралын хэв маяг, хосуудын хүсэлтээс шалтгаалж бэлэн мөнгө өгөх хандлага тогтоод байгаа билээ. Мэдээж хэрэг бэлэн мөнгө нь зочдын хувьд ч тэр, хуримлаж буй хосуудын хувьд ч давуу талтай (хосууд өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн хуримын бэлгээ сонгох боломжтой) хэдий ч цаг зав гаргаж, уран сэтгэмжээ ашиглан бэлэг сонговол таны хичээл зүтгэл үнэлэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүний тулд та эхлээд хосууд яг ямар бэлэг авахыг хүсч байгааг "тандаж" тэдэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь мэдэж авах хэрэгтэй. Хэрэв энэхүү төлөвлөгөө тань бүтэлгүйтвэл интерьерийн эд зүйлс ба чимэглэл, аяга тавагны цуглуулга зэрэг айл гэрийг тохижуулах зорилготой бэлэг сонгосон тохиолдолд хэзээ ч буруудахгүй гэдгийг санаарай.
Хэрэв хосууд сонгодог зүйлсийг эрхэмлэдэг бол Lenox брэндийн гоёмсог дизайнтай, чанартай, гар аргаар урласан шаазан эдлэлийн цуглуулгаас сонгож болох юм. Харин урлагийн бүтээл, тансаг дизайнд дурладаг хүмүүст ер бусын уур амьсгалтай Valiant Art Interiors-ын интерьерийн эд зүйлсийг бэлэглэх нь сайхан санаа байх болно. Гэр тохижуулах үйл явцын хамгийн чухал зүйлсийн нэг нь чимэглэл болон жижиг деталиуд байдаг тул House of Décor дэлгүүрээс гоёмсог сувенир болон чимэглэлүүдийг авч бэлэглээрэй. Эсвэл Монгол уламжлал, үндэсний онцлогийг шингээсэн BAIGAL брэндийн "Тоонот Гэр" аяга тавагны цуглуулга ба гэр ахуйн эдлэлүүд нь дээд зэргийн шаазан ашиглан гар аргаар урладаг тул гал голомтоо бадрааж буй айл гэрт өнгө төрх нэмж, цаашид ч үед дамжин үлдэх төгс бэлэг болно.
Lenox
Valiant Art Interiors
House of Décor
Baigal
Сүйт бүсгүйн аксесуар ямар байх ёстой вэ?
Сүйт бүсгүй бүр хуримын өдрөө хамгийн үзэсгэлэнтэй нь байхыг хүсдэг шүү дээ. Тиймээс тун удахгүй гэргий болох гэж буй бүсгүйчүүд гоо үзэсгэлэнг нь улам тодотгож өгөх үнэт эдлэл ба аксесуарыг сонгох нь зүйтэй. Хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй даашинзтай нь зохицох цэмцгэр бөгөөд эрхэмсэг дүр төрх бүрдүүлэх үнэт эдлэл сонгох нь зохистой бол ёслолын дараах үдэшлэгт илүү тод, өвөрмөц дизайнтай аксесуар зүүж болно. Арга хэмжээний зорилгоос хамаарч та Su-Ao, ManoE, Dyrberg/Kern брэндүүдээс амьдралынхаа хамгийн чухал өдөр зүүх аксесуарын сонголтоо хийгээрэй.
Dyberg/Kern, Manoe, Su-Ao
"Zaisan Square" худалдаа, үйлчилгээний төв
Утас: 77338939, Хаяг: ХУД, 11-р хороо, Дүнжингарав 14, Зайсан 17023
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.