Хайх

Nike Мария Шараповатай хамтран ажиллахаасаа татгалзлаа

Nike Мария Шараповатай хамтран ажиллахаасаа татгалзлаа

Хэвлэлийн бага хурлын дараа

Text: Б.Амина


Зураг:

Мария Шарапова допингийн сорил нь эерэг гарсныг хүлээн зөвшөөрсөн хэвлэлийн бага хурлын дараа Nike компани түүнтэй хамтран ажиллахаасаа татгалзжээ

Энэ сарын 7-нд Мария Шарапова хэвлэлийн бага хурал зарлаж допингийн сорилын хариу нь эерэг гарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүний цуснаас 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хориглосон эмийн жагсаалтад багтсан эм илэрсэн байна. Нөхцөл байдалд тодорхой эцсийн шийдвэр гарах хүртэл тэрбээр тэмцээнээс хасагдахаар болжээ. Мария Шарапова энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн хэвлэлийн бага хурал хийсний дараахан Nike компани хамтын ажиллагаагаа түдгэлзүүлж буйгаа зарлалаа. "Бид Мария Шараповагийн тухай мэдээнд их гайхаж, сэтгэл дундуур байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байх хугацаанд бид хамтын ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргасан. Бид цаашид нөхцөл байдлыг хянасан хэвээр байх болно" хэмээн компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Nike компани 2010 онд Мария Шараповатай найман жил хамтран ажиллах олон сая долларын гэрээнд гарын үсэг зурсан билээ.

цааш үзэх