Хайх

Apple компани ирэх долоо хоногт цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

Apple компани ирэх долоо хоногт цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

Text: Э.Цовоо


Apple компанийн зүгээс 2025 онд хэрэглэгчдэдээ зориулан шинэ загварын ухаалаг гар утас, бугуйн цаг, зөөврийн компьютер гэхчлэн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулах болно хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр цоо шинэ төхөөрөмжөө танилцуулахаар болсон гэдгээ X платформоор дамжуулан зарлажээ. 

Apple компани ирэх долоо хоногт цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна (фото 1)

Шинэ бүтээгдэхүүний талаарх тодорхой мэдээлэл одоогоор хомс байгаа хэдий ч хэрэглэгчид OLED дэлгэцтэй A18 чиптэй iPhone 16E буюу iPhone SE ухаалаг гар утасны шинэ загвар танилцуулагдаж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ. Түүнчлэн M4 чиптэй, маш нимгэн MacBook Air зөөврийн компьютер, M3 чиптэй iPad Air, аль эсвэл AirTag төхөөрөмжийн шинэ хувилбар байх өндөр магадлалтай байгаа юм.  

Мөн энэ жилийн сүүлээр Apple компани iPhone 17 ухаалаг гар утас, Apple Watch Series 11 ухаалаг бугуйн цаг, хиймэл оюун ухаан дэмжих чадалтай Apple TV 4K, HomePod mini 2 гэхчлэн олон сонирхолтой бүтээгдэхүүн танилцуулахаар болжээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх