Хайх

Bentley компани Apple Watch-д зориулсан апп гаргалаа

Bentley компани Apple Watch-д зориулсан апп гаргалаа

Бугуйнаасаа бүгдийг удирдана

Text: Buro.Mongolia


Зураг:

Bentley Bentayga машины эзэд тав тух гэж юу болохыг аль эрт мэдэрсэн байх. Тэгвэл одоо энэхүү машины тав тухтай байдал огт өөр түвшинд шилжлээ

Bentley Bentayga тансаг зэрэглэлийн машинд хүний тав тухыг хангах бүхий л зүйл байдаг. Тухайлбал, машинд 25,9 см урттай хоёр дэлгэц суулгаж өгсөн бөгөөд бүхээгт 4G, Wi-Fi сүлжээ байх тул дэлгэц, интернет хоёр хэзээ ч зорчигчоо уйдаахгүй. Харин одоо үүн дээр Apple Watch цаганд зориулсан апп нэмэгдэж байна.

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч компани хэрэглэгч бүрийнхээ тав тухыг дээд зэргээр бодолцож, машинд суусан зорчигч болгонд онцгой сэтгэгдэл төрүүлэхээр шаргуу ажиллажээ. Тиймээс Apple Watch-ийн аппыг татаж суулгасан Bentley Bentayga машины эзэд одоо бугуйнаасаа агааржуулалтыг тохируулж, массажны сандлыг удирдах боллоо.

 

цааш үзэх