Хайх

Бидний хайртай 6 олдскул компьютерын тоглоом

Бидний хайртай 6 олдскул компьютерын тоглоом

Text: Buro.Mongolia


Зураг:

BURO. 2010 оноос өмнө гарч байсан домогт компьютерын тоглоомуудыг эргэн дурсаж байна. Үнэнч шүтэн бишрэгчид нь одоо хүртэл эдгээр тоглоомуудын яг энэ хувилбаруудыг нь тоглож байгаа гэдэгт итгэлтэй байна.



THE SIMS

Бидний хайртай 6 олдскул компьютерын тоглоом (фото 1)

Бидний хүүхэд насыг санагдуулдаг The Sims тоглоом саяхан 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Үүнийг болон карантины үеийг тохиолдуулан виртуал ертөнцөд төгс гэр бүл бүтээн, хэдхэн хоногийн дотор энгийн нэгэн офисын ажилтнаас томоохон компанийн захирал болтлоо хөгжөөрэй. Харин дүрмийн дагуу тоглон ажил хийхийг хүсэхгүй байгаа бол тусгай кодууд байдгийг хүн бүр сайн санаж байгаа биз ээ.


NEED FOR SPEED: UNDERGROUND


«Э-рон-дон-дон» гэх чимээгээр машины уралдаан, тюнинг зэрэгт сонирхолтой «The Fast and the Furious» киноны дурлагчид шууд л Need for speed тоглоомыг дурсдаг. Та Райан Купер гэх хотдоо шилдэг нь болохыг хүсдэг авто уралдаанчийн дүрээр тоглох болно. Өмнөх хувилбаруудтай харьцуулбал энэ хувилбарт тоглоомын хөгжүүлэгчид бидэнд урьдынх шиг үнэтэй машинууд биш харин Honda, Mazda ба Ford зэрэг илүү "ардчилсан" загваруудыг санал болгоно. Гэхдээ угаасаа л бодит амьдрал дээрх гудамжны авто уралдаанд үнэтэй машины сүр жавхлан гэхээс илүү машины тюнинг, жолоочийн ур чадвар чухал байдаг шүү дээ.


HALF LIFE


Half Life нь тоглогчийн зүгээс ихээхэн оролцоо шаардсан, өөрийн гэсэн өгүүлэмж, түүхийг бий болгосон, мэргэн буучдын төрөл дахь анхдагч тоглоомуудын нэг юм. Уг тоглоомыг бүтээсэн Valve компани нь 2020 онд анхны өөрийн гэсэн толгойн өмсгөлтэй VR иж бүрдлийг гаргасан байгаа. Анх Half Life тоглоомыг гаргаж байхад ч мөн тоглоомын утга санаа, тоглолтын үйл явц, механик гээд бүх талаараа гайхшруулж байсан билээ.


GTA VICE CITY

Бидний хайртай 6 олдскул компьютерын тоглоом (фото 2)

«Mission failed» гэх ягаан өнгийн бичиг болон нисдэг тэрэгтэй даалгавраараа танигддаг энэ тоглоомд та Томми Версеттигийн дүрээр тоглоно. Тэрээр бусдын машиныг хулгайлах, хажуугаар өнгөрөх үл таних этгээдийг буудах, ер нь л муу муухай зүйлс сэдэхдээ гаргууд сайн.


HEROES OF MIGHT AND MAGIC


Энэ тоглоомын бүх гарсан хувилбарууд нь өндөр үнэлгээтэй байдаг хэдий ч шүтэн бишрэгчдийнх нь хувьд гурав дахь хувилбар нь шилдэгт тооцогддог. Тоглоомыг эхлүүлснээр та дайснуудынхаа хотуудыг эзлэх стратеги боловсруулж, тулалдаанд оролцож, өөрийнхөө армийг хөгжүүлнэ. Ботуудтай тоглож, эсвэл нэг компьютероос найзуудтайгаа өрсөлдөж болно.


WORLD OF WARCRAFT


Бодит цаг дээрх олон тоглогчийн стратегийн төрөлд асар том нөлөө үзүүлсэн тоглоом. Уран зөгнөлт Warcraft ертөнцөд олон төрлийн дайснуудтай тулалдаж, найзуудын хамт газар доорх нууцлаг байгууламжуудаар аялж, өөрийнхөө баатрыг хөгжүүлж, эсвэл зүгээр л орчин тойрноо судлах боломжтой.

цааш үзэх