Хайх

Bubble tea, зүрх, нинжа: iOS 14.2 үйлдлийн системийн бета хувилбарт 100 гаруй шинэ эможи нэмэгдэнэ

Илүү олон сонголттой

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ долоо хоногт Apple компани iOS 14.2 үйлдлийн системийн бета хувилбарыг танилцуулахаар төлөвлөжээ. Сонирхолтой нь энэхүү шинэ хувилбарт 100 гаруй шинэ эможи нэмэгдсэн байна. Тэдгээрийн дунд Додо шувуу, анатомийн хэлбэртэй зүрх, bubble tea, нинжа, зоос, пиньята, хуруугаа нийлүүлсэн гар, бумеранг, минж зэрэг цоо шинэ эможинууд багтжээ.

Үүнээс гадна трансжендерүүдийн далбаа, хослол өмссөн эмэгтэй, хүүхдээ угжиж буй эрэгтэй зэрэг тэгш байдлыг харуулсан хүйсийн илүү олон сонголттой эможинуудтай болсон байна.

Нийт 117 шинэ эможитой iOS 14.2 үйлдлийн систем энэ намар хэрэглэгчдэд нээлттэй болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх