Хайх

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн

Лас Вегас хотод

Text: Г.Тэмүүлэн


CES буюу Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн Лас Вегас хотноо нэгдүгээр сарын 5-8-ны хооронд үргэлжилнэ

Технологийн салбарын гол арга хэмжээнүүдийн нэг болох Consumer Electronics Show буюу CES үзэсгэлэнд энэ жил 4,000 компани цоо шинэ төхөөрөмжүүдээ танилцуулахаар Лас Вегас хотноо өнөөдөр цугларах болно. Бид энэ жил өөрийгөө жолооддог автомашин, виртуал бодит байдал дээр суурилсан бүтээгдэхүүнүүд, дрон, робот, дуу өсгөгч, телевизорууд гээд төсөөлж болох хамгийн олон төрлийн технологийн дэвшилтэт эд зүйлсийг CES үзэсгэлэнгээс харна. Хэдхэн цагийн дараа технологийн салбарын шилдэг компаниудын ирээдүйд хэрэгжих супер санаануудыг үзүүлдэг CES үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болох бол мэргэжилтнүүд ба сэтгүүлчдэд зориулж зарим нэг танилцуулгыг хийгээд эхэлсэн байгаа юм. Ингээд 50 дах удаагаа зохион байгуулагдаж буй CES үзэсгэлэн дээр хамгийн их анхаарал татаж буй танилцуулгуудыг харцгаая.

Samsung QLED телевизор

Жил бүрийн CES үзэсгэлэн дээр цоо шинэ технологи бүхий шинэчлэгдсэн телевизорууд үргэлж шуугиан тарьсаар ирсэн. Энэ удаад ч мөн уламжлал алдагдсангүй. Энэ жилийн CES үзэсгэлэн дээр Samsung компани цоо шинэ QLED серийн телевизорыг танилцууллаа. Samsung компанийн мэдээллэснээр бол QLED телевизор нь OLED телевизороос харьцангүй тод (1,500-2,000 нит) бөгөөд нарийвчлал өндөртэй гэжээ.

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 1)

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 2)

Faraday Future компанийн Tesla-гийн өрсөлдөгч автомашин

Хятад, Америкийн хамтарсан Faraday Future старт-ап компанийн танилцуулсан FF91 гэх загвар Tesla Model S ба бусад цахилгаан автомашинаас хамаагүй хурдан юм. Энэхүү өөрийгөө жолооддог, цахилгаан автомашин нь 1050 морины хүчтэй ба 2,39 секундэд 97 км/цаг хурдыг авч чадна гэж BBC мэдэгдлээ. Одоогоор Faraday Future компани FF91 загварыг 2018 онд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд байна. Тиймээс 2018 оны эцсээр эсвэл 2019 оны эхээр хэрэглэгчдийн гар дээр очно гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 3)CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 4)

Агаарын бохирдлын эсрэг ороолт

Францын старт-ап компанийн бүтээсэн Wair гэх энэхүү ухаалаг ороолт нь дотроо агаар шүүгч ба сэнстэй тул агаарын бохирдлоос найдвартай хамгаална. Утааны эсрэг маск ба ороолтыг нэгтгэж чадсан энэхүү ухаалаг бүтээлийн зорилтот хэрэглэгчид нь дугуйчид боловч Улаанбаатар хотод ашиглахад маш тохиромжтой санагдлаа. Wair нь уушиг хамгаалаад зогсохгүй гаднаасаа ч загварлаг харагдана.

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 5)CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 6)

Илүү хямд виртуал нүдний шил

Өнгөрсөн 2016 онд Oculus Rift, Playstation VR, HTC Vive зэрэг виртуал нүдний шилнүүд тренд болсныг та санаж байгаа байх. Тэгэхдээ эдгээр гайхалтай бүтээгдэхүүнүүдийн нэг сул тал нь өндөр үнэ байсан юм. Тэгвэл Lenovo компани CES 2017 үзэсгэлэн дээр энэ асуудлыг шийдвэрлэхээр өөрсдийн гэсэн виртуал нүдний шилийг танилцууллаа. Lenovo компанийн энэхүү виртуал нүдний шил нь Windows үйлдлийн систем ба PC-д зориулсан бөгөөд 300-400 долларын үнэтэй гэдгээрээ онцлог юм. Энэ нь HTC Vive шилнээс хоёр дахин хямд гэсэн үг. Техникийн үзүүлэлтийн хувьд 1440х1440 нарийвчлал бүхий хоёр OLED дэлгэцтэй бөгөөд ердөө л 350 гр жинтэй. Уг төхөөрөмж нь 2017 онд багтаж худалдаанд гарна.

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 7)CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 8)

LG Hub Robot

LG компанийн танилцуулсан энэхүү гэрийн робот нь Amazon Alexa-тай ижил зарчмаар ажилладаг. LG Hub Robotыг хиймэл оюун ухааны технологи ашиглан бүтээсэн бөгөөд дуу хоолойгоор удирдах юм. Энэхүү хувийн туслах робот нь дуу хөгжим тавьж, цаг агаарын байдлыг илтгэж, гэрийн бусад төжөөрөмжүүдийг удирдаж, асуултанд хариулах зэрэг олон үйлдлүүдийг хийж чадна. Хамгийн гайхалтай нь уг робот нь зөвхөн дуу хоолойгоор хариулж чадах төдийгүй, толгойгоо дохиж, камерын тусламжтай гэр бүлийн гишүүдийг таних чадвартай. LG компани роботын жижиг ба том хоёр хувилбарыг танилцуулсан. Жижиг робот нь гэрт тохиромжтой бол том нь зочид буудал, онгоцны буудал зэрэг олон нийтийн газарт хүмүүст хөтөч хийхэд зориулагджээ. Одоогоор LG тус төхөөрөмжийн үнэ болон хэзээ худалдаанд гарах талаар мэдээлэл өгөөгүй байна.

CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 9)CES 2017 үзэсгэлэнгийн онцлох таван бүтээгдэхүүн (фото 10)

цааш үзэх